2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -12...-17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14..+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна 2023 оны дөрөвдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв |
Сэтгэгдэл ( 0 )