Өнөөдөр 2023.05.03. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 05 цаг 32 минутад мандлаа. 20 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 10 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Польшт Үндсэн хуулийн өдөр, Сьерра-Леонед Тусгаар тогтнолын өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний өдөр, Японд Үндсэн хуулийн өдөр юм.
Энэ өдөр Английн дуучин Мэри Хопкин, Италийн жүжигчин Массимо Ранери, Оросын жүжигчин Наталья Андрейченко, Данила Козловский, Английн жүжигчин Ребекка Мария Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1926 оны энэ өдөр БНМАУ-ын V Бага хурал хуралджээ.
1993 оны энэ өдөр Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1904 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Жорж Паркер алдарт “Parker” үзгээ анх патентжуулжээ.
1921 оны энэ өдөр Ирландыг Өмнөд болон Умард гэж хуваасан байна.
1966 оны энэ өдөр Лондоны “Таймс” сонин шинэ форматаар, нэгдүгээр нүүрэндээ мэдээтэйгээр гарч эхэлжээ.
1973 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хотын 108 давхар “Sears Tower” дэлхийн хамгийн өндөр барилга болов.
1997 оны энэ өдөр Майкл Жексон Британийн хит парадыг “Blood on the Dancefloor” дуугаараа тэргүүлжээ.
Энэ өдөр үс засуулвал Жаргал ирнэ.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )