ОЛОН ӨНГӨ: Англи хэл сурахыг эсэргүүцээхгүй, гэхдээ...

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Хоёр жил дуншсан Боловсролын багц хууль өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар нэг юм орж ирэв. Гэхдээ бас л нийгэмд талцал бий болгож орхилоо. Учир нь нэгдүгээр ангиас нь англи хэл заах, заахгүй гэдэг дээр маргаан гарав. Хуулийг хэлэлцэх үеэр нийтдээ зарчмын зөрүүтэй 76 санал гарсан учраас ойлголт, саналаа нэгтгэхээр хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулсан.

Монголоороо ярьж, бичиж чадахгүй шахам бүхэл бүтэн үе өндийж байгаа учраас нэгдүгээр ангиас нь шууд англи хэл заах хэрэггүй гэдгийг хэлний мэргэжилтнүүд, зарим зохиолчид ч гэсэн эсэргүүцэж байна.

Үнэхээр ч англи, монгол хольж ярьсан алиндаа ч төгс биш хүүхдүүд олширсон нь үнэн. Тиймээс хүүхдүүддээ эхлээд монгол хэлийг нь олигтойхон шиг сургаад, дараа нь дэлхийн хэлнүүдийг сургах нь зөв гэх хүмүүс ч байна. Мэдээж дэлхий улам л хавтгай болж байгаа энэ үед үр хүүхдэдээ англи хэл сургахыг хүсэх нь зөв. Гэхдээ англи хэлийг төгс сайн эзэмшүүлэхийн тулд эхлээд төрөлх хэлийг нь сайтар сургаж, төгс эзэмшүүлэх нь зүйтэй. Тиймээс л англи хэл заахыг эсэргүүцээгүй, гэхдээ гээд байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top