Хэвлэлийн хорио оюуныг хоослов

2023 оны 05 сарын 12

Монголчууд хэдэн зууны тэртээ “Өдтэй юу бичиг нь Өртөөгөөр дамжина” гэж ардын дуундаа бичиг соёлоороо бахархан хэрэглэж ирсэн ухаантай ард түмэн. Хэл соёл бичиг үсгээрээ ч өөрчилж явсан удаатай. Гэвч оюун ухааныг түүчээлэгч эрхэм хэвлэлээ төр засаг хэмнэлтийн горим хэрэгжүүлэхээр алсаас явуулсан бодлогоор “хорио цээрэнд оруулж” ард түмнээ мунхаг болгоход ойрхон байна.

Шинжлэх ухаан, техник технологийн дэвшил хөгжсөн мэдээллийн хэрэгсэл хөгжсөн гэдэг “Утсаа маажиж”, үгээ хугсалж соёл дэлгэрэх гар утсаа бүхнээс өрсөж бүрэн мэдээллээ авна гэдэг эндүүрэл. Энэ бол гадныхны далд санаа байж болох юм. Бодлогоор хэвлэл мэдээллээс хөндийрүүлж, ард олныг мунхаг болгох хорон үйлдэл мөн. Хэвлэлээр юуны тухай юуг мэдэрдэг талаар санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Хүн мэргэн ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг үг бий. Өнөөгийн ороо бусгаа цаг үед аливаа юмны учир начир олдохгүй их л хувьсан өөрчлөх шийдвэр гаргах боллоо. Өөрчлөлт шинэчлэлийн үеийн гээд 30 гаруй жил яваад байдаг, яваад байдаг шилжилтийн үе гээд л явлаа бас л дуусдаггүй. Хэвлэлийг хориглохоор ард түмэн түнэр харанхуйд орсонтой адил боллоо. Төр засаг нь юу хийгээд ямар ололт, амжилт байна улс орны аль салбарын ажил үйлс хэр эрч хүчтэй явна одоо юу хийх вэ гээд нийгмийн нийт баялаг бүтээлч алдартан манлайлагч, хоцрогчид хэн бэ гээд нийгмийн амьдралын бүхий л үйл явц бид хэвлэлээр олж мэддэг шүү дээ. Мэдээллийн эрин үе гээд байна.

Утсаа маажаад үгээ хугасалж таслаад мессэж бичээд л хэвлэл хэрэггүй гээд байх шиг. Аливаа улс төрийн бодлого шийдвэр олон түмэнд хэрхэн хүрдэг яаж хэрэгжиж байгааг хэвлэл заримдаа ташуурдаж заримыг магтан алдаршуулах тэргүүн туршлага олны хүртээл болгоход ашигладаг. Дархан Уул аймгийн хэмжээнд нэгдүгээр улиралд судалгаа хийхэд “Монголын Үнэн” сонинг ердөө 11 хүн захиалжээ. Уг нь “Өдрийн сонин” 330 сум бүрд хоёр дугаар үнэгүй хүргэж түгээх санаачилга хоёр жилийн өмнө гаргасан нь ард олны оюун ухаанд “цэнгэг агаар” илгээж хүмүүс ч талархаж хүлээн авсан. Иймд хэмнэлтийн бодлогоо цуцалж ард иргэдийн оюун санааг өргөх хэрэг байна.Нэг өдрийн хэвлэл уншихгүй бол мянган өдрийн хөгжлөөр хоцроно гэдэг хуучны үг ач холбогдлоо алдаагүй байна.

Д.ӨЛЗИЙТОГТОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(124.158.65.215) 2023 оны 06 сарын 10

Хэвлэл мэдээллийг төр засгаас хориглосон тухай юуч мэдээгүй бид яанаа аан. Ийм дэмий юм бичиж төр засгийг муулж унагах сонирхол хэн гээчид байна вэ Үүнийг бичигч нэг манкурт сонинг нь хүн авахгүй байгаа нь төр засгийн буруу гэнэ ёстой хуцваа. Хүний сурч боловсроходхэрэгтэй юм бичээч.Хов живээс өөр юм бичихгүй сонинг хэнч авахгүй

0  |  0
Top