ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Өнөөдөр 2023.05.18. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 05 цаг 11 минутад мандлаа. 20 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Мөн ДОХ-ын эсрэг вакцины өдөр юм. Гаитид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Сирид Багш нарын өдөр, Шри-Ланкад Ялалтын өдөр юм.

Өнөөдөр Английн рок хөгжимчин Рик Уэйкман, Германы поп дуучин Сандра, Португалын хөлбөмбөгч Рикарду Карвалью, Оросын жүжигчин Ольга Ломоносова, Аргентины жүжигчин, фото модель, дуучин Луисана Лопилато, Украины дуучин Алексеев, Оросын уран гулгагч, олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагджээ. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.

1987 оны энэ өдөр БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр фашистын цэргүүд Бельгийн нийслэл Брюсселийг эзлэн авчээ.

1943 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх япон гаралтай америкчуудын саналаа өгөх эрхийг хасах нь хууль бус гэж үзсэн байна.

Мөн энэ өдөр АНУ болон Англи улс тусгай албадынхаа кодон дохиог солилцжээ.

1948 оны энэ өдөр Зөвлөлт холбоот улс Израилийг улс гэж хүлээн зөвшөөрчээ.

1990 оны энэ өдөр ДЭМБ ижил хүйстэн байхыг сэтгэцийн өвчний жагсаалтаас хасжээ.

1995 оны энэ өдөр Жак Ширак Францын Ерөнхийлөгч болжээ.

Энэ өдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top