ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Өнөөдөр 2023.05.22. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандлаа. 20 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлсийн өдөр. Еврей ард түмэн өнөөдөр Иерусалимийн өдрийг тэмдэглэж байгаа бол Йеменд Нэгдсэн улсын баяр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Энэ өдөр Сербийн теннисчин Новак Жокович, Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл, Нобелийн энх тайвны шагналт Хойд Ирландын тэмцэгч Бетти Уиллиамс, Нобелийн шагналт Америкийн физикч Шүжи Накамүра, Японы найруулагч Хидэаки Анно, Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюк зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1846 оны энэ өдөр Нью-Йорк хотод мэдээллийн “Associated Press” агентлаг байгуулагджээ.

1906 оны энэ өдөр ах, дүү Райт нисдэг аппаратынхаа зохиогчийн эрхийг авчээ.

1926 онд Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.

1966 оны энэ өдөр 16 настай Брюс Спрингстин “The Castiles” хамтлагтайгаа анхныхаа дуу болох “That’s What You Get”-г бичүүлжээ.

2014 оны энэ өдөр БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын нийслэл Өрөмчид бөмбөг дэлбэрч, 43 хүн амиа алдан, 91 хүн шархаджээ.

2015 онд Ирланд улсын парламент ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжив.

Энэ өдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top