ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Өнөөдөр 2023.05.24. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 05 цаг 04 минутад мандлаа. 20 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Жим Бродбент, жүжигчин Альфред Молина, Кристин Скотт Томас, Японы найруулагч Синъичиро Ватанабэ, Францын хөлбөмбөгч, жүжигчин Эрик Кантона, Украины дуучин, “Eurovision” наадмын 2004 оны ялагч Руслана зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1949 оны энэ өдөр БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1844 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа Вашингтоноос Балтимор руу цахилгаан мэдээ илгээжээ.

1925 оны энэ өдөр Оросын алдарт “Комсомольская правда” сонины анхны дугаар хэвлэгджээ.

1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Ингрид Бергман, найруулагч Роберто Росселлини нарын хурим болов.

1956 оны энэ өдөр Швейцарын Луганод “Eurovision” дууны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдсан байна.

1969 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Get Back” дуу тав дахь долоо хоногтоо Америкийн хит парадыг тэргүүлжээ.

1993 оны энэ өдөр Эритрей улс Этиопоос тусгаар тогтножээ.

Энэ өдөр үс засуулвал Эд мал арвижна.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top