Өнөөдөр 2023.05.25. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа. 20 цаг 35 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Аргентинд Тавдугаар сарын хувьсгалын өдөр, Иорданд Тусгаар тогтнолын баяр, ОХУ-д Хэл судлаачдын өдөр, Суданд Хувьсгалын баяр, Туркменистанд Ашхабадын өдөр, Украинд Киев хотын өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн кино зохиолч Боб Гейл, ОХУ-ын дуучин Кристина Орбакайте, Германы “Scorpions” хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне, Аргентины зохион бүтээгч Аугусто Сикаре, Америкийн жүжигчин Конни Селлекка зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1915 оны энэ өдөр Гурван улсын Хиагтын гэрээг Их дундад иргэн улс, Их Орос улс, Монгол Улс нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1521 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлажээ.
1833 оны энэ өдөр Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нийтэд тунхагласан билээ.
1963 оны энэ өдөр Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.
2001 оны энэ өдөр америк эр Эрик Вайхенмайер Жомолунгма оргил руу авирсан анхны сохор хүн болжээ.
2009 оны энэ өдөр БНАСАУ газар дор 20 килотонн хүчтэй цөмийн туршилт хийсэн байна.
2011 оны энэ өдөр Америкт 25 жил үргэлжилсэн алдарт “Опра Уинфри шоу” албан ёсоор сүүлчийн дугаараа гаргасан байна.
Энэ өдөр үс засуулвал Өнгө зүс сайжирна.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )