Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн Санхүүгийн хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж, дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлж дүгнэх, байгууллагын үйл ажиллагааны удирдлага, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ажилласан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрыг 2 алба, 1 лаборатори, 17 сумдын мал эмнэлгийн тасгийг тус бүр 1 улсын байцаагч, 1 тархвар зүйчтэй байхаар баталсан.
Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар нь 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө 12 зорилтын хүрээнд нийт 44 арга хэмжээ төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 315,800 толгой мал хамруулахаас 285,502 толгой мал хамруулж (278708 үхэр, 6794 гахай) 95,5%-ийн гүйцэтгэлтэй байна.
Биокомбинат ТӨХХК-иас улсаас санхүүжүүлэх 5 вакцин, орон нутгаас санхүүжүүлэх 4 вакцин, иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх 2 вакцин, нийт 11 нэрийн вакцин нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн байна.
Сэлэнгэ аймгийг 2019 онд “Үхрийн сүрьеэ, лейкоз өвчингүй, тайван бүс”-ээр зарласан.
ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар, Аймгийн Засаг даргын захирамж "Мал эмнэлгийн ариун цэврийн аян, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ"-ний хүрээнд зүй бусаар хорогдсон 8739 толгой мал, амьтны сэг зэмээс 4374 устгаж, нийт 88942 м2 хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийн талбай, худаг, ус, устгалын цэг, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн.
Сэтгэгдэл ( 0 )