Мал, амьтны гоц халдварт Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяны хүрээнд 13 аймаг, нийслэлийн 198 сумын нийт 18,9 сая толгой бог мал хамруулахаар төлөвлөснөөс зургаадугаар сарын 21-ны өдрийн байдлаар 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх аймаг, сумын удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор зурагт хуудсыг МАА ЭЗЭН төсөл -LCP төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэн аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраар дамжуулан малчид, мал бүхий иргэдэд хүргэж байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аянд нэгдэж мал сүргээ хамгаалцгаая.
Сэтгэгдэл ( 0 )