Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд дараах хүчин зүйлсийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагаас гадна нийт өвчилсөн малын 60 орчим хувийг ямаа, ишиг, хурга эзэлж байна.
Бог малын тоо толгой 2022 оны мал тооллогын дүнгээр 60 саяд хүрсэн.
Хүн ам, малын нягтрал ихтэй, олон усын худалдаанд голлох үүрэгтэй эдийн засгийн бүсчлэл (олон улсын худалдааны замын босоо тэнхлэг) зэргийг харгалзан төв болон зүүн бүсийн 13 аймаг, нийслэлийг хамарсан 19,0-30,0 сая толгой бог малыг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Уг арга хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн салбарын байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм.
Сэтгэгдэл ( 0 )