Дархлаажуулалтын аяныг эрчимжүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын хэрэгжилт, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөний хяналт, МЭНС-ийн төлөвлөлт, БММӨ-ний дархлаажуулалтын явц, технологийн дагуу богино хугацаанд хийж гүйцэтгүүлэх аймаг, сумын Онцгой комисс, мал эмнэлийн газрын мэргэжилтэн, малын эмч нарыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс долоодугаар сарын 03-ны хооронд Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь аймагт гурван ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгүүд шаардлагатай тохиолдолд Аймаг, сумын Онцгой комисс, Мал эмнэлгийн газар, сумд дахь мал эмнэлгийн байцаагч нарыг татан оролцуулж, дараах ажлыг зохион байгуулна.

 

  • Ажлын хэсэг малчин өрхүүдээс түүвэрчлэн хяналт хийж, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн байдал, холбогдох заавар, журмыг мөрдөж буй эсэх, үйлдсэн баримт бичиг, тарилгын цуваа, тарилгын акт хөтөлсөн байдал зэргийг мал эмнэлгийн нэгдсэн системийн гүйцэтгэл, газар дээрх тарилгын нөхцөл байдлыг хянан бог малын мялзан өвчний дархлаажуулалтын гүйцэтгэл, явцыг МЭНС-ээр хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, Гамшгаас хамгаалах шуурхай бэлэн байдал, мэргэжлийн ангийн томилгоо, аймаг, сумын Онцгой комисс, мал эмнэлгийн газар, сумд дахь мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Аймгийн Мал эмнэлгийн газар, сумд дахь мал эмнэлгийн тасаг бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, гүйцэтгэлд технологийн хяналт хийж буй эсэх
  • Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ бичилт, баталгаажилт хийж буй байдал
  • МЭЕГ-аас гаргасан зөвлөмж, чиглэл, албан бичгийн хэрэгжилттэй танилцах
  • Шаардлагатай тохиолдолд бусад сумдын Онцгой комисстой цахим хурал хийх
  • Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын технологийн хяналт хийх -Шалгах хуудас” ны дагуу хянан Google.Form-ын асуулгад хариултыг оруулан илгээнэ. /Google-Gmail бүртгэлтэй байх шаардлагатай/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top