Мал эмнэлгийн салбарт “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадварыг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны төслийг Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2020 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт зооноз өвчин, мал амьтны халдварт өвчин, малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, мал эмнэлгийн эмнэлзүйн чиглэлээр үе шаттай сургалт зохион байгуулж 798 малын эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.
Дээрх сургалтын онцлог нь хичээлийн агуулгад халдварт өвчний молекул биологийн оношлогооны аргазүй, эпидемиологийн судалгаа, хүнсний аюулгүй байдал, эмийн үлдэгдэл, байгаль орчны эрүүл ахуй, мал эмнэлгийн эмнэлзүйн дадлага, эмгэг судлалын шинжилгээ, судалгааны дадлагыг түлхүү оруулж, малын эмч нарын практик ур чадварыг дээшлүүлж байна.
Сургалтыг Япон улсын Хоккайдо их сургууль болон Ракуно гакүэн их сургуулийн багш, профессорууд удирдаж, сүүлийн үеийн шинэлэг мэдээлэл, арга технологийн зааж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар нь дээрх төсөлтэй хамтран ажиллаж, 2023 онд салбарын хэмжээнд зохион байгуулахаар баталсан дараах 8 хөтөлбөрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )