ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Өнөөдөр 2023.05.29. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Мөн Дэлхийн эрүүл хоол боловсруулалтын өдөр. Аргентинд Армийн өдөр, Нигерид Ардчиллын өдөр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Ираны кино найруулагч Мохсен Махмальбаф, Америкийн жүжигчин Аннетт Бенинг, Эдриан Пол, Руперт Эверетт, Английн дуучин Мелани Браун, Оросын хөлбөмбөгч Егор Титов, Андрей Аршавин, Америкийн сагсанбөмбөгч Кармело Энтони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1832 оны энэ өдөр Канадад Оттава голыг Онтарио нууртай холбосон Ридо сувгийг албан ёсоор нээжээ.

1848 оны энэ өдөр Висконсин АНУ-ын муж болов.

1919 оны энэ өдөр Артур Эддингтоны хийсэн нарны бүтэн хиртэлтийн ажиглалт нь Альберт Эйнштейний харьцангуйн онолыг бүрэн төгс баталжээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы ЗСБНХУ-д хийх айлчлал эхлэв.

1990 оны энэ өдөр Б.Н.Ельцин Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Орос улсын Дээд зөвлөлийн даргаар сонгогджээ.

2005 оны энэ өдөр Францад бүх нийтийн санал хураалтаар ард иргэдийн дийлэнх нь Европын үндсэн хуулийн эсрэг санал өгөв.

2009 оны энэ өдөр Цагаан ордонд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулжээ.

Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыгбуцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top