ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Өнөөдөр 2023.05.31. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа. 20 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр НҮБ-аас зарласан Бүх нийтийн тамхигүй өдөр, Дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх өдөр, Олон улсын шар үстнүүдийн өдөр. Тэгвэл Казахстанд өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, ӨАБНУ-д Улс тунхагласны баяр тохиож байна.

Энэ өдөр Ирландын жүжигчин Колин Фаррелл, Оросын дуучин Наташа Королева, Италийн кино найруулагч, Оскарын шагналт Паоло Соррентино, Америкийн жүжигчин Брук Шилдс, жүжигчин, найруулагч Клинт Иствуд зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1790 оны энэ өдөр АНУ дэлхийн түүхэнд анх удаагаа зохиогчийн эрхийг хуульчилжээ.

1859 оны энэ өдөр Английн парламентын ордонд “Биг Бен” цагийг албан ёсоор суурилуулжээ.

1902 оны энэ өдөр Англи, Бурын дайн дуусав.

1961 оны энэ өдөр ӨАБНУ тусгаар тогтнолоо зарлажээ.

2002 оны энэ өдөр Япон, БНСУ-д хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлсэн байна.

2019 оны энэ өдөр АНУ-ын Виржиниа мужийн амралтын газарт зэвсэглэсэн этгээд халдаж, 13 хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдав.

Энэ өдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top