ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 06

Өнөөдөр 2023.06.05. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа. 20 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр. Шинэ Зеландад өнөөдөр Мод суулгах өдөр бол Азербайжанд Газрын нөхөн сэргээлтийн, Данид Үндсэн хуулийн өдөр, Сейшелийн арлуудад Чөлөөлөх өдөр тохиож байна.

Өнөөдөр Италийн жүжигчин Стефания Сандрелли, Оросын зохиолч Юрий Вяземский, Америкийн жүжигчин Марк Уолберг, Испанийн хөлбөмбөгч Рубен де ла Ред, Оросын уран гулгагч, Олимпын аварга Юлия Липницкая зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1950 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн гадны улс орнуудад үзүүлэх тусламжид 3.121 тэрбум ам.доллар хуваарилах хуулийг баталжээ.

1957 оны энэ өдөр Их Британи болон АНУ-ын Атомын хэлтэс мэдээлэл солилцохоор тохиролцов.

Мөн оны энэ өдөр мансууруулах бодис судлаач, доктор Херберт Бергер атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж байхыг санал болгожээ.

1966 оны энэ өдөр түүхэнд гурав дахь удаагаа задгай сансарт хүн гарав. Америкийн сансрын нисэгч Южин Сернан задгай сансарт гарсан гурав дахь хүн болжээ.

1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Араб, Израилийн зургаан өдрийн дайн эхэлжээ.

2006 оны энэ өдөр Серби улс тусгаар тогтнолоо зарлав.

Энэ өдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top