Өнөөдөр 2023.06.07. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 48 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бразилын хөлбөмбөгч Кафу, Америкийн хоккейч Майк Модано, сагсанбөмбөгч Аллен Изэйн Айверсон, жүжигчин Лариса Олейник, Оросын дуучин Глюкоза, Австралийн рэппер Игги Азалеа зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1962 оны энэ өдөр БНМАУ Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд элсжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1919 оны энэ өдөр Нью-Йоркт жолооны шалгалтад анх удаагаа бичгээр тест авах журам оруулжээ.
1929 оны энэ өдөр Ватикан улс үүсгэн байгуулагдсан байна.
1960 оны энэ өдөр Саудын Арабд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг зөвшөөрчээ.
1965 оны энэ өдөр “Sony” корпорац анхны гэрийн видео магнитофоныг танилцуулжээ.
1981 оны энэ өдөр Израилийн Агаарын цэргийн хүчин Иракийн Осирак цөмийн реакторыг бөмбөгдөж, бүрэн устгажээ.
2001 оны энэ өдөр Их Британид парламентын сонгууль болж, лейбористууд дараалан хоёр дахь удаагаа ялалт байгуулав.
Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )