Гишүүдийн мухар сүсэг

2023 оны 06 сарын 09

УИХ-ын гишүүд уг нь иргэдийг төлөөлөн Монгол Улсын нэрийн өмнөөс хууль тогтоож, хууль хэрэгжүүлэхэд хяналт тавьж, том утгаараа бол эх орныхоо ирээдүйн хөгжлийн замыг засах гэж сонгогчдын санал авч төр түшсэн эрхмүүд.

Гэтэл тэдний маань зарим мухар сүсэгтэй гэж жигтэйхэн. Юм л бол арга билиг, засал дом, суварга шүтээн болоод явчихдаг нөхөд бий. Энэ бүхэн эрхэм гишүүд асан Р.Гончигдорж, “Фортуна” Н.Батбаяр нараас эхлэлтэй. Р.Гончигдорж гишүүн асан гэзэг тавьж, үзүүрийг нь сураар тасамдаж, хөөрөг даалин эргэлдүүлэнгээ бурхны  сургааль айлдаж явсан бол Н.Батбаяр мөн л үсээ үргээлгэхээ больж, Төрийн ордны дунд байрлах, хуучин Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө байсан гэрт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 29-нд Тулганы гал бадраах ёслолыг манлайлан хийж,“Дөлөн дотор Чингис хаан үзэгдэв” хэмээн дөвчигнөж, бүсгүй хүн түүний хаалгаар алхваас “Төрийн сүлд доройтно” гэж лүндэн буулган, сүүлдээ мөнөөх гэрийг бараг өмчилж өөрийнх нь тойргийн Архангай аймгийн сонгогчдыг Төрийн ордонтой танилцахаар ирэхэд эмэгтэйчүүдийг нь оруулахгүй гэж хамгаалалт тавьж явлаа.

Ц.Цэрэнпунцаг гишүүн Тасганы овоон дээр Бурхан багшийн том сэрэг дүр босгох санаагаа дэмжүүлэхээр улайрч “Та нар өвдөж зовохоороо Гандан л явдаг биз дээ” гэж телевизийн камерын өмнө сүрийг үзүүлсэн.

Энэ байдал даамжирч, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох тухай хэлэлцүүлгийн үеэр О.Цогтгэрэл гишүүн " 126 гэх тоон дээр Ардчилсан нам тодорхой үүрэг оролцоотой ажиллаж байгаа гэдгийг нуух зүйлгүй” гэчихэв. Учир юу вэ гэвэл” Монголчууд арга билгийн сэтгэхүйгээр асуудалд ханддаг. Математикт алтан харьцаа гэж бий. Аливаа тоо алтан харьцаатай байвал дэвшилттэй гэж үздэг тул  126 гэдэг тоо 76 гэдэг тооны харьцаа аль аль нь түүнд нийцэж байгаа. 126 буюу 12/06 гээд үзвэл Монгол Улс сэргэн мандсан, Их Монгол Улс байгуулагдсан оныг заасан билгийн тоо болчихно” гэхийн хамт “багш“ нараа ч дурдахаа мартсангүй. “Ардчилсан намд аливаад билэг талаасаа ханддаг олон хүн тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. "Фортуна" Н.Батбаяр, Говь-Алтай аймгийн Амгаланбаатар зэрэг хүмүүсийн нөлөө тусаад явж байгаа” гэсэн нь цаад багш нараа хэлсэн хэрэг.

Тухайн үеийн Монголын Социал демократ нам 2000 оны УИХ-ын сонгуульд ганц ч суудалгүй хоцроод тэр цагийн Монголын Үндэсний Ардчилсан намын Ж.Наранцацралт гишүүний авсан ганц суудал дээр шургаж, нэгэнт Ардчилсан намынхнаас дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болоход 45 нас хүрч Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнгүйг далимдуулан намаа хавсаргаж Р.Гончигдоржийгоо нэр дэвшүүлэхээр шийдэж өнөөгийн бүтэл муутай Ардчилсан намыг байгуулахдаа 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг 12.06 гэх, Их Монгол Улс байгуулагдсан оныг бэлгэдсэн тоо хэмээн сонгосны учир ч ийнхүү тайлагдав. Ард нь мөнөөх л хуучны соцдекүүд болох Р.Гончигдорж, “Фортуна” нар байсан байх нь. Уг нь тийм алтан харьцаатай тоотой өдөр намаа нэгтгэж мандах байсан бол өнөөдөр Ардчилсан нам их л өндөрт явахсан. Сүүлд “Улс төрийн бөө” хоч авсан  "Фортуна" Н.Батбаяр гишүүн байхдаа “99 тэнгэрийг тахидаг тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох санал УИХ-д оруулахаар төслийг нь бэлтгэж байгаа” хэмээн Монгол Улсын  Еренхийлөгч дээр орж айлдаж суусан эрхэм.

УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тогтоохоор хэлэлцэж байсан өдрүүдэд Ардчилсан намынхны ард "Фортуна" Н.Батбаяр үзмэрчээр ажиллаж, өнөөдөр нэгэнт тогтсон 126 гэсэн тоог “Бэлгэ дэмбэрэлтэй” хэмээн айлдаж О.Цогтгэрэл гишүүний амаар хэлүүлсэн нь ийнхүү ил болов. Энэ байдал даамжирч, ирэх жилийн сонгууль зөн билгийн тулаан болох юм биш биз.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.126) 2023 оны 06 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.126) 2023 оны 06 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Равсал(124.158.65.215) 2023 оны 06 сарын 10

махны үнэ нэмэгдсэн шалтгаан тодорхой болов.Р.Гончигдорж,Фортуна Батбаяр гэх багш нарынхаа заавраар хаа нэгтэй ууланд хамаг махаа аваачиж дэлгээд боов боорцог дүүрэн тавагтай идээ будаагаа дээд тэнгэрийн эзэнд идүүлж байгааг баримтаар дэлгэн харуулах шивдээ.Ирэх сонгуульд гарцаагүй ялах юм гэнээ. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ Ийм тэнэг нөхдийг 30 жил толгой дээрээ суулгасан бид ч нэг юм бодохгүй бол болохоо байчихжээ.Төвдүүд гэхэд гимлайн ууландаа махаа тавьдаг гэж дуулсануу.

0  |  0
зочин(139.5.216.189) 2023 оны 06 сарын 09

бөө тэгээд шүүхээр яваад байгаа юм бол аргалаач дээ ичиж үхээсэй

0  |  0
Top