Өнөөдөр 2023.06.09. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Канадын жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Майкл Жей Фокс, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Жонни Депп, Германы хөлбөмбөгч Мирослав Клозе, Америк-израилийн жүжигчин Натали Портман, Английн жүжигчин Лорен Сока зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1963 оны энэ өдөр Уинстон Черчилль АНУ-ын Хүндэт иргэн болжээ.
1969 оны энэ өдөр Брайан Жонс “Роллинг Стоунс”-аас гарч буйгаа мэдэгдэж, түүний оронд Мик Тэйлор оржээ.
1993 оны энэ өдөр АНУ-д Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарсан байна.
1994 оны энэ өдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын нийслэлийг Алма-Атыгаас Астана руу шилжүүлэх талаараа мэдэгджээ.
1995 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма болон ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Сочи хотноо Хар тэнгисийн флотыг хуваах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ өдөр үс засуулвал Өвчин ирнэ.
Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )