Өнөөдөр 2023.09.05. Билгийн тооллын 21. Жилийн 248 дахь өдөр бөгөөд он дуустал 117 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандлаа, 19 цаг 27 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 14 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын сайн үйлсийн өдөр, Энэтхэгт Багш нарын өдөр, Казахстанд казах хэлний баяр, Бразилд Амазон мөрний өдөр, Египетэд Инженерийн өдөр, Албанид Тереза эхийн өдөр, Данид Цэргийн албан хаагчдын далбааны баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Английн хөлбөмбөгч Сака, Норвегийн дуучин Сигрид, Японы дуучин, загвар өмсөгч Кёко Саито, Олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна, АНУ-ын жүжигчин Кэролайн Саншайн нар, АНУ-ын жүжигчин Кэт Грэм нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1666 оны энэ өдөр гурван хоног үргэлжилсэн Лондонгийн их түймэр унтрав. Түймэрт 10 мянган байшин шатсан ч зургаан хүн амиа алдсан баримт бий.
1862 онд Английн иргэд Жеймс Глейшер, Хэнри Коксвелл нар агаарын бөмбөлгөөр есөн мянган метрийн өндөрт гарч, дээд амжилт тогтоож байжээ.
1939 оны энэ өдөр АНУ Дэлхийн хоёрдугаар дайн төвийг сахих байр сууриа зарлав.
1972 оны энэ өдөр Мюнхений олимпын наадмын үеэр Палестины террорист “Хар есдүгээр сар” бүлэглэл Израилыг багийг барьцаанд авав.
1979 онд Канад алт олборлолтыг дэмжих зорилгоор алтан зоос гаргах тухай зарлажээ.
1981 онд Азид ДОХ-оос үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв.
1998 оны энэ өдөр Ким Ир Сенийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.
Өнөөдөр үс засуулах, үргээлгэхэд тохиромжгүй, өвчин ирнэ.
Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, хараал буцаах, хишиг дуудуулах, цэрэг цагдаагийн үйл хийх, андгай тангараг, гэрээл хэлцэл буцаахад сайн. Золиг гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа