ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Өнөөдөр 2023.09.13. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 06 цаг 26 минутад мандлаа, 19 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Маврикид Инженерийн өдөр бол ОХУ-д Программистуудын өдөр.

Энэ өдөр Латвийн Ерөнхийлөгч асан Гунтис Улманис, Английн жүжигчин Жаклин Биссет, Оросын хөгжмийн зохиолч Олег Кваша, Америкийн гитарчин Дэйв Мастейн, Шведийн модель Эмма Виклунд, Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро, Германы хөлбөмбөгч Томас Мюллер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1736 оны энэ өдөр Челябинск хот байгуулагджээ.

1902 оны энэ өдөр Их Британид анх удаагаа буруутныг тогтооход хурууны хээ ашигласан байна.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн, бактериологич Александр Флеминг анх удаагаа пенициллинийг нээснээ нийтэд зарлав.

1965 оны энэ өдөр АНУ-д “Битлз”-ийн алдарт “Yesterday” сингл гарчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин нар Палестины автономыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байв.

2001 оны энэ өдөр Осама бин Ладены гэр бүлийн 24 гишүүн Холбооны мөрдөх товчооны хяналт дор агаараар АНУ-ыг орхин явжээ. Энэ үеэр АНУ-ын бүх нисэх буудлыг хаасан байна.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top