Өнөөдөр 2023.09.15. Билгийн тооллын Шинийн 1. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа, 19 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1946 оны энэ өдөр Болгар улс Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.
1949 оны энэ өдөр Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.
1959 оны энэ өдөр Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.
1997 оны энэ өдөр Google.com домен бүртгэгдсэн байна.
2007 оны энэ өдөр Перуд нууцлаг солир унажээ.
2008 оны энэ өдөр “Lehman Brothers” банк дампуурлаа зарласан билээ. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл болов.
Өнөөдөр үс засуулвал муу нас ахар болно.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлөг тавих, морь уралдуулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич тахиа.
Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )