“Реал Мадрид” болон “Барселона”-гийн хооронд болсон хамгийн дурсамжтай тоглолтуудын талаар тойм бэлдлээ.
Реал vs Барселона – 0:5 (1974 оны хоёрдугаар сарын 16, Ла Лига)
Йохан Кройфф “Барса”-гийн ахлагч болсон цагаасаа л багаа удирдаж, 1960 оноос хойших анхны аваргын цолыг нь хүртээв. Тухайн үед Каталоны болон Мадридын сөргөлдөөн өнөөгийнхөөс ч илүү хурцадмал байсан учир тул “Барселона” томоохон ялалтаар хүч чадлаа харуулах шаардлагатай байлаа. Тэр өдөр тэд гайхамшигтай тоглолт үзүүлж, ялалт байгуулсан юм. Асенсигийн дубль, Кройфф, Хуан Карлос, Хуго Сотиль нарын гоолууд “Реал”-ыг “арчиж”, Мадридын хөгжөөн дэмжигчдийг алмайруулав.
Реал vs Барселона – 5:0 (1995 оны нэгдүгээр сарын 6, Ла Лига)
1994 оны нэгдүгээр сарын 8-нд “Реал” баг Камп Ноу цэнгэлдэхэд 0:5-аар хожигдсон. Бараг нэг жилийн турш тэд даагаа нэхэхдээ бэлтгэж байв. Харин “Барселона” формдоо сайн ороогүй байлаа. Йохан Кройффын “мөрөөдлийн баг” задарч, ялалт байгуулах эрмэлзлээ алдаж эхэлсэн байлаа. Өөрөөр хэлбэл, тэд Испанийн хамгийн том тулаанд бэлэн биш байв. Уг тоглолтод Иван Саморано хэт-трик хийж, Хосе Амависка болон ирээдүйн “Барселона”-гийн домог Луис Энрике нар тус бүр нэг гоол оруулсан. Мөн нэгэн сонирхолтой баримт дурдахад, Майкл Лаудруп хоёр өөр багтай нэг жилийн зайтай 5:0-ийн ялалт байгуулсан цорын ганц тоглогч болсон. Тэр яг л амжилтад хүрэх боломжтой байрлалд байсан юм!
Барселона vs Реал – 2:0 (2000 оны аравдугаар сарын 2, Ла Лига)
Үр дүн нь биш, харин талбайн гаднах үйл явдлууд нь илүү чухал өвөрмөц Эль Класико байлаа. Луис Энрике, Симао нарын гоолуудын ачаар “Барса” ялалт байгуулсан ч үүний талаар нээх их ярьсангүй. Харин анхаарлын төвд Луиш Фигу байв. Учир нь тэр ердөө хэдхэн сарын өмнө “Барселона”-гаас “Реал” руу дуулиан шуугиантайгаар шилжсэн байв. Каталоны хөгжөөн дэмжигчид түүнийг урвагч гэж үзэж, үзэн ядаж байлаа. Бүр талбай руу шарсан гахайн толгой хүртэл шидэж байсан гэдэг. Ийм уур амьсгалд сэтгэл санаагаар унасан Фигу тун муу тоглолт үзүүлсэн юм.
Барселона vs Реал – 5:0 (2010 оны арваннэгдүгээр сарын 29, Ла Лига)
Пеп Гвардиолагийн удирдлага дор “Барселона” томоохон амжилтад хүрсний дараа “Реал Мадрид” Криштиану Роналду тэргүүтэй супер оддыг элсүүлэхэд хэдэн зуун сая евро зарцуулсан. 2010 оны зун “Реал” алдарт дасгалжуулагч Жозе Моуриньог урьж, түүнийг тухайн үеийн дэлхийн хамгийн шилдэг менежерүүдийн нэг гэж үзэж байв. Гэхдээ түүний анхны Эль Класико санаснаар болсонгүй. “Тусгай нэгэн” хочит Моуриньо хамгаалалтад төвлөрсөн тактикаа орхиж, “Барселона”-тай тэнцүүхэн тоглохоор шийдсэн. Гэвч Гвардиолагийн баг хөгжлийн илүү өндөр түвшинд хүрсэн байсныг тоглолтын үр дүн тодорхой харуулсан юм. Дэвид Вильягийн дубль, Хави, Педро, Жеффрен нарын гоолын ачаар “Барса” 5:0-ээр ялалт байгуулж, хөлбөмбөгийн жинхэнэ урлагийг үзүүллээ. 1xBet-ийн албан ёсны түнш “Барселона” олон гайхалтай тоглолтыг үзүүлсэн ч энэ нь магадгүй хамгийн шилдэг нь байв.
Реал vs Барселона – 0:2 (2011 оны дөрөвдүгээр сарын 27, Аваргуудын лигийн хагас шигшээ)
Энэ тоглолтоос долоо хоногийн өмнө “Реал” Испанийн Цомын шигшээд хамгаалалтын гурван хагас хамгаалагчтай тактик ашиглан “Барселона”-г буулган авч, цом хүртсэн. “Реал”-ын хөгжөөн дэмжигчид тактикаар авсан ялалтыг таашаадаггүй ч тухайн үед “Барса” хэтэрхий хүчирхэг байсан тул хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Жозе Моуриньо үргэлж “ялахын тулд бүх зүйлийг хийнэ” гэсэн философийг баримталдаг тул Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын өмнө сэтгэл зүйн тоглолтоо эхлүүлсэн. Тэрбээр Пеп Гвардиолаг өдөөн хатгаж, эцэст нь Пеп тэвчээрээ алдан, Моуриньог “puto jefe” хэмээн хочилж байлаа.
Тоглолтын хувьд “Реал” Цомын шигшээд үзүүлсэн хамгаалалтын тоглолтоос ч илүү хаалттай байв. Талбай дээр удаан хугацаанд ямар ч бодит боломж гараагүй. Гэвч хоёрдугаар үеийн дунд хэсэгт Пепе улаан хуудас авч, бүх зүйл өөрчлөгдөв. 10 хүнтэй үлдсэн “Реал” хамгаалалтаа бүрэн хааж чадсангүй, улмаар Лионель Месси хоёр ч удаа тэдний хаалгыг мялаав. Тэр дундаа түүний бүхэл бүтэн Мадридын хамгаалалтыг даван, гоол оруулсан хоёр дахь бөмбөг Эль Класикогийн түүхэнд бичигдсэн. Тоглолтын дараах үйл явдал ч хөгжилтэй байлаа. Моуриньо хэвлэлийн бага хурал дээр бүгдийг буруутгаж, “Би ойлгохгүй байна, яагаад?” хэмээн дахин дахин давтан хэлж байсан нь энэ агуу өрсөлдөөний алтан түүхийн нэг хэсэг болж үлджээ. Эль Класикогийн хамгийн сонирхолтой мөчүүдийг цаашид хүлээн авч үзээрэй!
Сэтгэгдэл ( 0 )