Монгол Улсад сургуулийн насны 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгааг Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа харуулж байна.
Үүний нэг шалтгаан нь хүүхдийн хоол хүнсний орчин юм. Ялангуяа сургуулийн орчинд чихэр, тос, давсны өндөр агууламжтай эрүүл бус хүнс, ундааг худалдах, сурталчлах нь хүүхдийн хооллох сонголтод нөлөөлж байна.
Иймд сургуулийн хоол хүнсний орчныг сайжруулж, хүүхдүүдэд эрүүл сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн Зөвлөл, НЭМҮТ, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн Зөн, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран өсвөр үеийн нөлөөллийн FixMyFood кампанит ажлыг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Кампанит ажлын хүрээнд хийсэн сургуулийн хоол хүнсний орчны үнэлгээгээр “Үдийн хоол” нь хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо дутмаг, харин гурил, будаа, гоймон, мах, төмс давамгайлсан гэж гарчээ.
Эх сурвалж: UNICEF Mongolia

Сэтгэгдэл ( 0 )