Ажлын байрандаа согтуурсан дарга нарыг 10 хоног СААТУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 24

 

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа бөгөөд дээрх этгээдүүдийг 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.116) 2026 оны 03 сарын 24

өөр ажилд орчно

0  |  0
Зочин(103.229.123.106) 2026 оны 03 сарын 24

Ажлаасаа хөөгдсөн гэсэн үгдээ

0  |  0
Top