.png)
Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь тогтворгүй байна" гэх мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгч байна.
Мэдээлэл өгөхдөө "17:00 цагийн орчимд тухайн үйл явдал болоод 15:10 цагт Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтэл авсан цэрэг хүргэгдсэн. Эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хэрэг бүртгэлийн нээж, шалгалт явуулж эхэлсэн. Хэрэгт холбогдуулан ЗХЖШ-аас бүрэлдэхүүн очиж ажиллан, нөхцөл байдлыг тодруулсан.
Хэрэгт холбогдсон хоёр цэрэг хоёулаа Завханых. Үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, дүрмийн бус харилцаа харилцаа үүссэн байна.
Үүсээд байгаа асуудалд тухайн ангийн удирдлагууд хариуцлага хүлээнэ. Одоо жилийн ялгаа гэж зүйл цэргүүд дунд байхгүй болсон. Нэгийгээ юугаар зүсэж гэмтээсэн болохыг цагдаагийн байгууллага хянаж, шалгах байх. Бидний зүгээс цэргийн ангид ямар нэгэн хурц үзүүртэй зүйл байлгадаггүй.
Гэмтэл авсан цэрэг хөнгөн шарх авсан. Эмч нар хөнгөн шарх гэж үзсэн учраас шаардлагатай эмчилгээг хийж, эмч нарын дүгнэлтийн дагуу үргэлжлүүлэн цэргийн албаа хаана" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )