Ирэх сараас шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсооно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж байгаа. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11-р сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилдэг. Тиймээс шөнийн тарифын хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсох юм.

Цахилгааны тарифын хөнгөлөлт нь оройны 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагддаг билээ. Түүнчлэн хөнгөлөлтөд,

  • Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  • Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top