СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ой, хээрийн бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нут байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top