Осолд орсон багш, сурагчдыг Жаргалтхаан сумын дотуур байранд байрлуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 11

 

Автобусанд явсан сурагчид, багш, эцэг эхчүүдийг Жаргалтхаан сумын дотуур байранд байрлуулж, шаардлагатай үйлчилгээг үзүүлж байна.

Боловсролын ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд "Өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарчээ.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Оюун ухааны академийн тэмцээнд оролцоод буцаж явсан 35 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна.

Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи, Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдож мэдээллийг авч байна.

Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.103) 2026 оны 04 сарын 11

Энэ уралдаан тэмцээн энэ тэр гэж хүүхдүүдийг олноор нь нааш цааш нь зөөдөг явдлыг жаахан цэгцэлмээр, зөөж байгаа тээврийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй, жолооч нь гэж нэг халтуурчин, дараагийн халтуураа бодоод хамаагүй давхих

1  |  0
Top