Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 11

 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 8 ой, хээрийн гал түймрээс Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Сүхбаатар аймгийн Асгат сумдад гарсан 3 түймрийг бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад гарсан 4 түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 133 алба хаагч, 16 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 143 хүн, 24 автомашин буюу нийт 274 хүн, 40 автомашинтайгаар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top