Онцгой байдал болон цаг уурын байгууллагаас хаврын хуурайшилтын үед ил гал түлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Одоогийн байдлаар хуурайшилтын түвшин дараах байдалтай байна.
Нэн хуурайшилтай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутаг.
Их хуурайшилтай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд хэсэг, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсэг.
Дунд зэргийн хуурайшилтай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газар.
Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )