COP17 | Хүүхэд залуусын нөлөөллийн хөтөлбөр эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
56 минутын өмнө

 

"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага "СОР17" цөлжилттэй тэмцэх бага хуралд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх "Эх байгалиа сэргээе" хүүхэд залуусын нөлөөллийн арга хэмжээ эхэллээ.

Битлзийн хөшөөний урд эхэлсэн энэхүү арга хэмжээ нь цөлжилт, газрын доройтол, байгаль орчны сорилтуудыг даван туулахад хүүхэд залуусын дуу хоолой, судалгаа, оролцоог хангах зорилготой юм.

Энэ тухай СОР17 бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны Хамтын ажиллагааны дэд хорооны нарйн бичгийн дарга С.Саруул-Ухаан хэлэхдээ: "Цөлжилт газрын доройтлын асуудлыг залуус л үүрнэ.

Залуус бид утга учиртай дуу хоолойгоо нэгтгэж хамтдаа тэмцэх ёстой. СОР17-г зохиойн байгуулахад залуус ажлын хүндийг нугалж байна" гэсэн юм.

Арга хэмжээний үеэр:

- Хүүхэд, залуусын уриалга, нээлттэй микрофон

- Байгаль орчны чиглэлийн интерактив бүүт, танилцуулга

- Судалгаа, шийдэл, сайн туршлагыг хуваалцах орон зай

- “Амлалтын хана”-д хувь хүний оролцоогоо илэрхийлэх боломжтой юм.

 

Ташрамд дурдахад ирэх зургаадугаар сараас СОР17-г зохион байгуулах сайн дурын ажилтны бүртгэл эхлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top