Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
“Бульдозер”-ын айлчлал бөөн найдлага тээж байна
...БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг бол тэрхүү ядуу тарчиг, эгэл атлаа, эгэлгүй хатуужилтай ард түмнийхээ дунд өсч хүмүүжсэн бөгөөд мөнгөө хэрхэн өсгөж, бизнесийн амжилтаа яаж ахиулахаа өөрийн гүйлгээ уран ухаанаар шийдэж чадсан хүн ажээ. Тиймээс түүнд Солонгосчууд гүн хүндэтгэл үзүүлдэг байна. Улсынхаа сүүлийн 50 жилийн хөгжлийн түүхэнд тэр асар их хувь нэмэр оруулжээ.Одоо 70 нас шүргэж яваа Ли Мён Баг нь “Хёнда констракнш” компаний захирал, Үндэсний ассамблейн гишүүн, Сөүл хотын дарга зэрэг алба хашиж байв. Түүний өөрийнх нь хөрөнгө 35,4 тэрбум долларт хүрч байсан гэдэг. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ “Хэрвээ Ерөнхийлөгч болвол энэ мөнгө...
Н.Удвал хууч хөөрөх гээд хулгайгаа дэлгэжээ
...Тэд Н.Энхбаярын байгуулсан гэх МАХН-ын үзэл баримтлалаас урвасан гэсэн үг юм уу даа. Н.Удвалын яриад байгаагаар бол тийм л болж тааарч байна. Харин С.Молор-Эрдэнэ тэргүүтнүүд МАХН-д хуучин данстай байсан хүмүүс эргээд тус намд орж ирэхийг зөвшөөрөхгүй байсан гэж өөр эх сурвалжууд хэлээд байгаа юм. Тэд өөрсдөө ч энэ тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл Н.Удвал одоогийн УИХ-ын гишүүдийг...
Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна
....Төрийн ажлыг ингэж явуулж байгаа Д.Сугар дарга бизнес хийдэггүйг хүмүүс мэднэ. Өөрөө ч энэ талаар бахархаж ярих дуртай. Эцэг эхээс өвлөсөн хур их хөрөнгөтэй гэж лав сонсогдоогүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нь лав тийм зүйл бичигдээгүй байна. Гэтэл нисдэг тэргээр наадам ...
10 тэрбумын хэрэгт сэжиглэгдсэн “Хэлгүй” Х.Наранхүүгийн хөлийг хорив
...Зарим хэвлэлүүд Эрдэнэтийн талаар бичихдээ “Ардын намынханы саалийн үнээ” хэмээж байлаа. Энэ үнэн бололтой. Тэгвэл Авлигатай тэмцэх газрынхан хараандаа авч, Х.Наранхүүг шалгах явцдаа тэдгээр шахаачингуудыг ч бас илчлээд, “Нэг худаг” руугаа нэгдсэн журмаар татаж авчрах байлгүй дээ. Ямартай ч тус газрын хэвлэл мэдээллийн албаныхан “Х.Наранхүүг шалгаж байгаа нь үнэн. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр...
С.Ламбаа сайд аа, жил бүр 30 мянган хүнээ алж устгах нь төрийн бодлого юм уу
...Гиппократын үеэс эхлэн өдгөө хүртэл эмч нар “Бусдад бүү гэм хор хий...” хэмээн тангараг өргөсөөр ирсэн биш билүү. Тэгвэл залуухан хосууд эмэгтэйчүүдийн гэх хувийн эмнэлэг рүү хөтлөлцөн явж очин, тэнд ажиллаж байгаа эмчээр хүүхдээ хөнөөлгөөд юу ч болоогүй мэт инээд алдсаар гэрийн зүг алхацгааж байна. Зарим нь Наран туул зах руу гүйж очоод ямарч баталгаагүй эм авч уун хэвлийдээ бүрэлдэн торниж буй хүүхэдтэйгээ хамт өөрөө талийгаач болох тохиолдол ч гарч байгаа шүү дээ. Хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүс Монголд бас зөндөө олон бий. Саяхны...
Д.Сугарт хятадууд юу амласан юм бол?
...Тендерийн будлиан нь ил болоод ирэхээр тэр Япон, Солонгосчууд руу “Монголд та нарын хувь заяг шийдэх гээд байхад хаашаа алга болчихдог юм бэ” гэж мэлзэх дээрээ тулсан нь тийнхүү зүүдэлж байгааг нотлоод байх шиг байна. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй гэсэн нэг үг бий. Д.Сугар мэтийн хуйвалдааны нөхдүүд Япон, Солонгосчуудыг жийж орхиогүй бол тэд хаанаас гомдлын үгтэй захиагаа Ероөнхийлөгч, Ерөнхий сайдад ирүүлэх билээ. Тендерээс хассан гол шалтгаан...
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Байгалийн баялгаас болоод тусгаар тогтнолоо алдаж болохгүй
...Үндсэн хуулинд тусгаж өгч чадаагүй нэг алдаатай зүйл байдаг. Харамсалтай нь би үүнийг хожуу ухаарсан. Гэхдээ одоо Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлтөд оруулахад оруулна гэж боддог. Ард түмэн бослого гаргах эрхтэй гэжээ. Энэ бослого гаргах эрхийг ардчилсан улс орнуудын Үндсэн хуулинд суулгаж өгсөн байдаг. АНУ-ын Үндсэн хуулинд ч байна. Хэрвээ ард түмний эсрэг...
Р.Содхүү даргаас өөрөөс нь нэг сайн шалгалт авмаар байна, ядаж авлига багасах байх
... Р.Содхүү дарга бол хөдөөгийн тариан талбайгаас гэв гэнэтхэн улс төрч болж тодорсон түүхтэй. Тэгээд УИХ-д сууж байгаад цаашдаа ийм хариуцлагатай ажил хийх боломжгүйг нь хүмүүс мэдээд эхэлмэгц Ардын намынхаа ар өврөөр гүйж яваад Монголын хөрөнгийн биржийн захирал болсон. Хөрөнгийн бирж гэгч нь зах зээлийн өрсөлдөөн дунд хамгийн адагт тууж явлаа. Одоо ч Лондонгийн хөрөнгийн биржийн дэмжлэг аваад сэхэж амжаагүй байна. Үнэт цаасны зах зээл нооль заасан хэвээрээ. Уг нь энэ бол Р.Содхүү мэтийн...
Олигархиуд харийнханд “өгөөш” бэлдэх болжээ
..."Эрдэнэс MGL" ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн "Шинэ Шивээ" ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг юм.Түүнчлэн Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га талбайг л тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг. Гэхдээ энэ нь дотоодын хэрэгцээг хангаж чаддаггүй учраас "Эрдэнэс МGL" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 200.0 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр ашигладаг байна. Мөн...
Н.Энхбаярт улс төрийн орон зай бараг үгүй болжээ
...Ардын намынхан одоо нэг л зүйлээс маш их айж байна. Тэр нь тус намаас салж байгуулагдсан МАХН цаашдаа хүчтэй сөрөг хүчин болж гарч ирэх вий хэмээн эмээх болжээ. Гэхдээ Н.Энхбаяр зөвхөн өөрийн эрх мэдлийг дахин төрийн өндөрлөгт авч гарах чин хүсэлдээ хөтлөгдөж яваа нь сүүлийн үед тодорхой боллоо. Үүнийг нь олж харсан залуучууд түүнээс салж одов. Уг нь Н.Энхбаярын байгуулсан МАХН-д эхлээд хүмүүс ихээхэн найдлага тавьж байсан. Гэвч энэ нам нь нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болж чадсангүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Нөгөө л хуучин арга барилаараа...
У.Хүрэлсүхийн хүн гэгддэг генерал Ц.Тогоо дахиад л төрөөс юм горьдож явна
...Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед тэтгэврийн хурандаа маань нэг л өдөр генерал болж Зэвсэгт хүчний жанжин штабыг толгойлох болсон байв. Эр хүний аз шовойх гэгч энэ болов уу. Нөгөөтэйгүүр Ардын намынх нь буян биз. Харин тэр энэ албаа орхин дахиж тэтгэвэр гараад хоёр жил гаруй болж байгаа. Тэгтэл бас л төрөөс юм горьдож яваа ажээ. Одоо тэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болохгүй л бол амьдарч чадахаа больж гэнэ ээ. Л.Болдын түүнд дургүйцэх нь аргагүй хэмээн...
Монгол Улсад цоо шинэ фашист нам мэндэллээ
...Угаасаа Европын шинэ үзэгдэл бүхнийг Ази тив даяар сурталчилдаг “имформашн” үндэстнийхээ хувьд монголчууд өөрийн эрхгүй түүхэн үүргээ гүйцэтгэхээр урьдын адил Октябрийн хувьсгалыг импортлогч Монгол Улс болоод байна. Тэгээд л УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хамуг Монгол” хэмээх нэн, цоо шинэ фашист үзэлтэй намыг Монголын улс төрийн тавцанд хүчээр өргөн гаргаж ирлээ. Ингэснээр олигархийн загалмайлсан эцэг.
БСШУЯ-ныхан хандив нэрээр компаниудыг шантаажлах б...
...Иймд танай компанийг энэ ажилд мөнгө, хөрөнгө нэмэрлэнэ үү хэмээн хүсье. Хандивын данс: Голомт банк 1410000227. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэжээ. БСШУЯ-тай хамтран ажилладаг албан бичиг авсан бүх компаниуд хүссэн, хүсээгүй 20-50 сая төгрөг хандивлах ёстой болжээ. Учир нь хандиваар...
Н.Удвал: Бид Ц.Шинэбаярыг буруутгахгүй
...Бид аливаа нам байгуулах асуудлыг дэмжиж байгаа. Бидний байсан хуучин нам шиг тухайн хүн сонголтоо хийчихээд байхад тэрийг нь доромжилж, гутаах үйл ажиллагаа хийхгүй. Хувь хүний итгэл үнэмшил, сонголтыг гүнээ хүндэтгэнэ. Хэрэв Ц.Шинэбаяр гишүүн нам байгуулбал бид буруутгахгүй. Тэр хүнийг нам байгуулаад МАХН-аас гарсан ч буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Тэр хүн МАХН хэмээх...
УИХ-ын гишүүн молекул Б.Батбаяр “АН-ын захирал” боллоо
...Өөрийгөө Монголын тэргүүн баячуудын нэг хэмээн тодотгож байгаад ирэх сонгуулийн төлвийг ярьсан түүнийг сонгогчид нь "АН-ын захирал" хэмээн хочилдог болжээ. Үүнээс гадна өнгөрсөн сонгуулиар өөрөө...
Өвөрмонголын тэмцэгч Хадаагийн төлөө Ар Монголчууд жагсаал, цуглаан хийх нь хууль бус явдал гэж үү
...Тэрбээр Хятадад хамгийн удаан хугацаагаар хоригдсон улс төрийн хоригдлуудын нэг юм. Хадаа нь Өвөр Монголд амьдардаг нутгийн уугуул иргэдэд автономит өргөн эрх олгохыг шаарддаг байв. Сүүлийн 60 жилийн туршид явуулсан цагаачлалын бодлогын улмаас Өвөр Монголын хүн амын 80 хувийг хятадын хан үндэстнүүд эзлэх болсон хэдий ч тус мужид амьдардаг дөрвөн сая монголчууд хэл, соёлоо хадгалан үлдэхийн төлөө тэмцсээр байна. Хадаа анх 1995 онд Өвөр Монголын нийслэл Хөххотод олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулсны улмаас баривчлагдан хоригджээ. Түүнийг хорьсны...
Ардын намынхан Жамсрангийн Цэвээний нэрийг нь ч хэлэхээс айдгийн учир юу вэ
...Харамсалтай нь Оросын удирдагчид түүнийг Монголд удаан байлгахыг хүсээгүй. Нэг л өдөр авч яван Москвагийн Шинжлэх ухааны академид ажиллуулж байгаад цааш нь харуулчихсан. Монголд улс төрийн их хэлмэгдүүлэлт явагдаж, Б.Ренчин гуайг хүртэл эсэргүү хэмээн шоронд хорьсон доо. Б.Ренчинг шоронд байхад мөрдөн байцаагч нь “Жамрангийн Цэвээн чамд юун тухай ярьдаг байсан бэ” хэмээн асуухад тэрээр “Монголынхоо түүхийг шинээр судалж, хойч үедээ...
Засгийн газар өрөнд орсоор байна
...Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус банкны гадаад актив гурван их наяд 207 тэрбум 373.9 сая төгрөгт хүрээд байгаа ажээ. Түүнчлэн тус банкны Засгийн газраас авах авлагын хэмжээ 318 тэрбум 203.1 сая төгрөгт хүрчээ. Харин арилжааны банкуудаас авах авлага нь 215 тэрбум 392.2 сая төгрөг байгаа юм байна. Дашрамд...
“Буян”-гийн Жагаа 50 насыг эрийн цээнд хүрэх нас гэж тодорхойлов
...Бүгд найрамдах намаа ирэх сонгуульд бэлтгэх гэх мэт түмэн зүйлд тэр тархиа гашилгах нь зүйн хэрэг. Үүний хажуугаар мөн сүүлийн үед залуучууд улс төр рүү үхэн хатан гүйх болсныг шүүмжилж, нөгөө хатуу үгээ тэдэн рүү чулуудаж байна. Нас, намба суугаагүй залуус мөнгөөр цохиж сонгуульд нэрээ дэвшүүлнэ гээд байгаа нь түүний дургүйг хүргэсэн бололтой. Тэгээд “Хошуун дээрх эхийн сүү нь хатаагүй залуус” хэмээн тэднийг...
...МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Хамуг Монгол” эвсэл гэгчийг байгуулснаа зарласан юм. Энэ нь Н.Энхбаяр толгойтой Монголын улс төрийн шинэ хүчин хагаран бутрахын цондон болов уу гэлтэй. МАХН бол Н.Энхбаяр даргад байгаа улс төрийн цорын ганц...
Монголчууд хоёр тэрбум доллар гадагшаа урсгалаа
...41 сая ам.доллараар 200-гаад мянган тонн жонш гаргасны ихэнхийг нь мөн л хоёр хөрш рүүгээ гаргасан байна. 284 мянган тонн зэсийн баяжмалыг таван зуун сая ам.доллараар, долоон сая тонн нүүрсийг 700 мянган ам.доллараар, нэг сая баррель боловсруулаагүй нефтийг 100 сая ам.доллараар хятад руу гаргаж 33 сая дицеметр үхэр, адууны боловсруулсан ширийг дөрвөн сая ам.доллараар экспортолсны ихэнхийг нь Итали улсад гаргасан байна. Мөн 1300 тэмээний ноосон хөнжлийг 60 мянган ам.доллараар гаргасны ихэнх нь Орос руу урсжээ. Түүнээс гадна...
Н.Энхбаяр зөвхөн цөсний чулуугаа авахуулах гэж Солонгос руу яваагүй гэнэ
...УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нь “Би энэ талаар сонсоогүй. Солонгос руу явсныг нь ч мэдээгүй юм байна” гэлээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Н.Энхбаяр дарга цөснийхөө чулууг авахуулсан нь үнэн” гэж байна. Ямартай ч Н.Энхбаяр долоон сарын сүүлчээр Солонгос руу цөсний чулуугаа авахуулахаар явсан бололтой. Монголдоо ийм эмчилгээ хийлгэж болохгүй байсан нь бас өөр учир шалтгаантай ч байж магадгүй юм. Тэр сүүлийн үед эрх баригчидтай “дайн” зарлаад байгаа. Түүнд одоо олон “дайсан” бий. Олноо зарлан мэдэгдсэн...
Улс төр мэдээллийн алба.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )