Нууцлаг жүжигчний бяцхан засвар ба хэнз хүүхэд

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Нэгэн үе хошин урлагийн тайзнаа тоглож, нэлээд хэдэн кинонд дүр бүтээсэн хүн бол жүжигчин Б.Эрдэнэчимэг. “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Г.Золбооттой хамт хоёр, гурван ч кинонд дурлалт хосын дүр бүтээснээсээ болоод хэвлэлийн хуудаснаа нэр холбогдож явсан дэлгэцийн сайхан бүсгүй маань төдөлгүй тайзнаас буусан.

“Газарчин” дээд сургуулийн захиралтай дэр нэгтгэсэн ч гэрийн буг болохоос залхсандаа дахин ганц бие амьдралыг сонгосон тэрбээр саяхан хэнз хүүхдээ төрүүлжээ. Том хүүхэд нь нас биед хүрэх дөхөж яваа энэ үед хоёр дахь амьдралаа зохиож, дүүг нь төрүүлж өгсөн Б.Эрдэнэчимэг гоо сайхандаа ч ихэд анхаарчээ. Тэрбээр нүдэндээ давхраа хийлгэсэн бөгөөд “STAGE”  хэмээх урлагаар дагнасан сургалтийн төвийг толгойлон ажиллуулж байгаа аж. 

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(124.158.67.192) 2025 оны 03 сарын 13

jujigchin hun bishee

1  |  0
yoko(86.49.103.220) 2025 оны 03 сарын 13

saihan busgui shuu bi hundetgej yavdag yum suuliin ued tag bolood **ga bolchihoor ni gaihaj blaa haana yavaa yum bol gej.Saihan l amidarch bv** bolloo doo az jarag** husie.

1  |  0
Top