Оршуулгын комиссыг томилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 23

БНМАУ-ын Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын нарийн бичгийн дарга, гишүүн, УИХ-ын гишүүн асан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хууль Бяраагийн Чимид таалал төгссөн тул  УИХ-ын даргын 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 59 тоот захирамжаар талийгаачийн оршуулгын ажлыг зохион байгуулах комисс байгуулжээ.

УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан уг комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын зөвлөх Л.Ганзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, талийгаачийн хүү Ч.Батцогт  болон Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ёслолын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан байна.

Талийгаачийг оршуулах ажлыг монгол ёс заншил, уламжлалын дагуу ар гэрийнхэнтэй нь хамтран зохион байгуулахыг уг комисст даалгасан аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН 00(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

ТАЛИГААЧИЙН АР БОЛОН ТӨРӨЛ ТӨРСӨД ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЭЖ БАНА

1  |  0
шавь(122.201.18.188) 2025 оны 03 сарын 13

ум маани бад ми хум

1  |  0
гүрэн(182.160.59.216) 2025 оны 03 сарын 13

ум маани бад ми хум

1  |  0
bj(203.169.55.107) 2025 оны 03 сарын 13

um maani badme hum

1  |  0
Top