Томчууд хөрөнгөө худал мэдүүлээд ажлаасаа “мултарлаа”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 23

Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг АТГ-аас бүртгэж дуусан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд гурван албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Мөн хоёр албан хаагчид сануулга өгч, дөрвийг нь албан тушаал бууруулан арга хэмжээ авчээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй эдгээр албан хаагчид хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөөр олон нийтэд мэдээлэх юм.

Тухайлбал, нийслэлийн МХЕГ-ын дэд бүтэц хяналтын хэлтсийн дарга н.Мөнхжаргал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд дарга н.Ганзориг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга  н.Солонго, нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтанууд, МХЕГ-ын улсын байцаагчид хөрөнгө орлогоо худал мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(31.209.228.24) 2025 оны 03 сарын 13

tomchuud ch geh shig...ajil uurgee ch medehgui *****uud l bna shdee

1  |  0
xaxa(203.194.115.129) 2025 оны 03 сарын 13

Ganzorig MAN namiin ued Saranjabtaigaa niileed daanch xachin bsan umaa xaxa

1  |  0
Top