Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг Засгийн газар баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгалаа.
Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )
buruu
Цэргийн ****ба ха****гах нь Улс орон өөрийн ирээдүйн иргэнээ бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд амьдр****д бэлтгэх Төрийн бодлого гэж ойлгож байдаг. Засгийн Газрын энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Ер нь ч Армид цэргийн ****ба хаахыг Амьдр****ын Их Сургууль гэж үзэж байсан цаг саяхан. Нийгмийн шилжилтийн үед энэ уламжилж ирсэн бодлого ****дагдсан. Өнөөгийн з****уучууд биеэ бялдрын ба сэтгэлзүйн тэнхээгүй эр эм нь ч мэдэгдэхгүй нэг л их Со Стилийн төрхтэй хуучны тэтгэвэрийн хөгшид шиг үглэж яншсан амьтас болоод байна шүү дээ. Эх Оронд аюул тулгарч Эх орноо хамга******** цаг хэрвээ ирвэл өнөө цагийн з****уус маань бие сэтгэлийн нь чад**** хэр байгаа бол. Энх цагт ч з****уу үеэ цэргийн ****ба ха****гахтай нь зэрэгцүүлэн бүтээн байгуул****тад гар бие оролцуулан хөдөлмөрийн дад******** турш******** олгож хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож мэдрүүлэх болж байгаа нь сайша****тай байна. Бүтээн байгуул****тад гар бие оролцож байгаа дайчдынхаа хөдөлмөрийг бодитой үнэлэх т****аар Эрхмүүд шийдсэн гэдэгт найдаж байна. Дайчид маань Цэргийн ****банаасаа х****агдахдаа дансандаа хэдэн бор юмтай байв**** аштай юу. Цэргийн ****быг Монгол Улсын иргэн бүр хааж байв**** яасан юм бэ.
zuv gej bodoj baina