Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2013 оны 03 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Халх голын саваар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 26-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд зүүн зүгийн нутгаар, 28-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутгаар, 28-нд говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 25-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )