“Масктай Матар” цуврал: Өөрийгөө цэвэрлэсэн Д.Баярсайхан

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 24

“Масктай Матар” цуврал Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайханы тухай өгүүлэх гэж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар долоон жил дархлагдан ажиллаж буй тэрээр 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг шалан дээр унагааж, дэвсэлсэн Анодын хэрэгт оролцоо өндөртэй нэгэн гэдгийг энэ хэргийн хохирогчид өнгөрсөн жилүүдэд олонтаа ярьж хэлж ирсэн. Гэвч өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд “Анод” банкны удирдлагуудад холбогдох урьдчилсан шүүх хурал болох үеэр Д.Баярсайханы хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь тодорхой болсон юм.

Уг нь  “Анод”-ын  хэрэгт өдгөө ял сонсоод байгаа зургаан эдийн засагчаас гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн Биржийн захирал асан Р.Содхүү нарын хэд хэдэн эрхмүүд татагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байв.

Гэтэл яг ял зэмийг нь хүртээх болтол Баянзүрх дүүргийн шүүхээс Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд улмаар Өршөөлийн тухай хуульд хамруулж Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын ялыг таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт оногдуулсан ялыг  гурван жил, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт оногдуулсан ялыг тус бүр хоёр жил болгон бууруулсан. Ял сонссон нөхдүүд давж заалдчихаад байгаа талаар мэдээлсэн.

Харин шийтгэгдэх ёстой байсан эрхмүүд цэвэр үлдэж байгаагийн нэг нь тэрээр юм. Түүнийг энэ хэргээс мултарсны дараа  "Анод" банкны хувь­цаа эзэмшигчдийн түр хорооны тэргүүн Т.Жиг­­мэддагва хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ  “-Хэргээс өөрийгөө цэвэрлэчихсэн. Яагаав, УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн дүү шүү дээ. Улс төрийн хамгаалалттай учраас үлдэж байна. Энэ Д.Баярсайхан уг нь  хариуцлагаа үүрээд гарах ёстой байсан. Гэтэл оны өмнөхөн прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна лээ. Би тэрийг нь мэдээгүй байсан. Хуулийнхантай ярьж тохироод чимээгүйхэн өөрийгөө цэвэрлэчихсэн байгаа юм. Тэр надад "Би ажлаа өгчихөөд чамтай нэг үзэж тарнаа. Чи харж байгаарай" гэж хэлж байсан хүн шүү. Одоо бид Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулна. Шүүхэд хандана. Бид гэм хорынхоо хохирлыг иргэний журмаар хөөцөлдөнө. Шат дарааллаар явж байгаа. Санхүүгийн хорооны тогтоолыг хяналтын зөвлөл нь дэмжсэн асуудал бий. Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд ажиллаж байгаа хүн бусдыг ингэж занаж болдог юм уу. Гайхалтай юм болсон. Уг нь би танай зөвлөл хэзээ ажиллах вэ л гэж асуух гэж очсон шүү дээ. Хэрэгт холбогдолгүй болчихоор нь шүүх хуралд гэрчээр дуудсан байдаг. Гэтэл эмнэлэгт байна гээд ирээгүй.” хэмээн ярьсан байдаг юм.

Ер нь тэр яагаад буруутах ёстой вэ гэдэг дээр ярих ёстой зүйлс бий. Тэрээр СЗХ-ны даргын хувиар Анодыг нээлттэй хувьцаат компани болгох 100,122, 199 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ  “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байдаг.

Уг нь тэрээр тогтоол үйлдэж, зөвшөөрөл олгох ёсгүй байсан. Учир нь Анод банкийг  хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх гээд байгааг тэр мэдэж байсан. Яагаад гэхээр Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоотыг СЗХ-ны даргын хувиар хоёр нүдээрээ харсан байх учиртай.

Ер нь бол Анодынхон “Шенань” банктай хэлэлцээ хийгээгүй биш хийсэн байдаг. Гэвч тус банкны зүгээс  2008 оны хавар “Дэлхийн санхүүгийн хямрал болж байна. Бидний эзэмшил солигдож байна. Тиймээс энэ асуудлыг  хойшлуулъя”  гэх байр суурийг илэрхийлж байж. Нэг ёсондоо манай зүгээс тавьсан саналд татгалзсан хариуг боловсноор өгөөд байхад нь манайхан үүгээрээ баахан асуудал дэгдээж, нэр сүрийг нь барьж гүйгээд байсан нь Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас албан бичиг гаргахад хүргэжээ.

 “Масктай матар” цувралын өмнөх дугаараар танд хүргэсэн албан бичгийг сануулах үүднээс дахин хүргэе.  

Албан бичигт:

 БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын "Шенань банк"-ны байр суурийг уламжилъя.

2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй "Си Си Пи" компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын "Шенань банк" болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.

 Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө." Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж, Монгол Банк, Сангийн яаманд хүргэгдсэн эл албан бичиг Санхүүгийн Зохицуулах Хороонд ч хүргэгдсэн байдаг.

Гэсэн ч манай холбогдох байгууллагын нөхдүүд эндээ Анодын удирдлагуудтай хуйвалдсан байгаа юм. Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг зогсоох ёстой атлаа дэмжинэ гэдэг бол хуйвалдаан мөн билээ. Түүнчлэн Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан хэд хэдэн удаагийн тогтоол үйлдэж зөвшөөрөл олгоогүй бол мянга давсан хүмүүс хохирохгүй байх байсан ч юм билүү.

Б.Итгэлт

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ЯАХААРАА БУСАД НЬ ШИЙТГҮҮЛЭЭД БАЯРСАЙХАН ҮЛДДЭГ ЮМ БОЛИ ЁО ҮНЭН ШУДАРГА БУС БАЙНА

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

БАЯРСАЙХАН ОЛОН УДАА ХУУЛИЙГ ЗАВХРУУЛСАН ТАЛААР БИЧИГДЭЖ БАЙСАН ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА ВЭ ГАЙХАЖ БАЙНА ЛУНДАА ЮУ ГЭЖ ХААЦАЙЛААД БАЙНА ЦААНА НЬ СУУЧИХААД ЗААВАРДААД БАЙГАА ЮМ УУ ТА ТӨРИЙН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА ДҮГЭЭ ӨМӨӨРӨХ ШААРДЛАГАГҮЙ Ш ДЭЭ САЙН ХҮНИЙ НЭРИЙГ 3 ХУДАЛДАЖ ИДНЭ ГЭГЧЭЭР БАЯРСАЙХАН ЧИ БОЛЬ ЧИ ЦЭЭРЛЭЛ АМСАХ ЁСТОЙ

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ШУДАРГА ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ ШАЛГААД ШИЙТГЭЭД ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА МАШ ОЛОН ХҮНИЙГ ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ШУДАРГА БУС ТОГТООЛ ГАРГАЖ ХОХИРООСОН ШҮҮ

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ЭНХБАЯРЫН ҮЕД БАДРАА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ИЙМ БУЛХАЙТАЙ ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ЗҮЙЛ БАЙСАН БОЛООД ТЭР ХҮН ТИЙМ БАЙДАЛД ОРСОН БАЙЖ ТААРАА МУУ ХАР ЛУЙВАРЧИД АЛУУЛЖ БАЙВАЛ ТААРНА ЭНХБАЯРЫН ГАР ХӨЛНҮҮД Ш ДЭЭ ТА НАР ЭНХБАЯРТАЙГАА АДИЛХАН Л БАЙГАА Ш ДЭ

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ЮМНУУД ИНГЭЭД Л АРЫН ХААЛГААР ОРЖ ТӨРИЙН АЖЛЫГ ГУТААДАГ БАЙХГҮЙ ЮУ ЛУНДАА ЧАМАЙГ ХАМГААЛНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ ЛУНДАА БАЙСАН Ч ШИЙТГЭХ БОЛНО БҮҮ ДАВАР БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЯМАР АРГААР БУСАДТАЙ ХУЙВАЛДАЖ ИДДЭГ АРГЫГ ЧИНЬ ОДООХОН ИЛРҮҮЛЭЭД ШИЙТГЭХ БОЛНО ЧИ ИХ НҮГЭЛ ХИЙСЭН БОЛОХООР ШИЙТГЭЛ НЬ МӨН Л ИХ БАЙХ БОЛНО ДО

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ҮНЭХЭЭР ЭНЭ БАЯРСАЙХАН ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОЖ СУРСАН ГАР АЛИЙН БОЛГОН АМЬДРАЛААРАА ТОГЛУУЛАХЫГ ХҮСЭН ЮМ БЭ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАСАН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН ЭТГЭЭДИЙГ ШАЛГААД ӨГДӨГ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭХ ЮМСАН МАН НАМЫН ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭЖ ҮНЭН ЮМ ДӨ ЦАГДАА ШҮҮХ ЭНЭ БАЯРСАЙХАНЫГ АНХААРАЛДАА АВААД ШАЛГААД ӨГӨӨСӨЙ АРД ТҮМЭН НҮДТЭЙ ШҮҮ ЧИ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ОЛОН ХҮНИЙГ ХОХИРООСОН БОЛОХООР ХУУЛЬ ЧАМАЙГ ГЭСГЭЭХ БОЛНО

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН АМЬТАН ДА ЧИ ХИЧНЭЭН ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧИЖ БУСАДТАЙ ХУЙВАЛДСАНАА ЧИ МАРТААГҮЙ Л БАЙГАА ЧИ ХЭРВЭЭ ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАСАН БОЛ ӨДИЙД САЙН ЯВАХ БАЙСАН ХУУЛЬ ЧАМАЙГ ЦЭЭРЛЭХ БОЛНО. ХИЙСЭН НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭР ЧИНЬ ГҮЙНЭ ЗА. ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЛУНДААГИЙН НЭРИЙГ БАРЬЖ ХЭДЭН ЖИЛ АЖИЛЛАХДАА ЧИ ТӨРИЙН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН ШҮҮ ОЛОН ТҮМЭН ХАРЖ БАЙНА ҮНЭНЭЭРЭЭ ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦДЭГ ЮМ ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ ЮМ ЧИНИЙ ЦААНА ХЭН БАЙНААГ АРД ТҮМЭН МЭДНЭ ХЭН БАЙСАН Ч ЧИ ШОРОН ЯВАХ БОЛНО

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ДАНДАА ХАР АМИА ХИЧЭЭСЭН ЯАЖ БАЯН БОЛОХЫГ МӨРӨӨДСӨӨР БАЙГААД ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН ҮНЭН Ш ДЭЭ ЧАМАЙГ ШАЛГАВАЛ ИХ ЮМ ИЛЭРНЭ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БОЛНО ХУУЛИЙН ДОР ЗАХИРАГДАЖ ТЭНГЭРИЙН ДОР АМЬДАРДАГ ЮМА ЧИ МАХ ЯСААРАА ОЙЛГОХ БОЛНО ШОРОН ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ӨРГӨСТ ТОРНЫ ЦААНА ӨРВИЙГӨӨД СУУХЫГ ЧИНЬ ХАРНАА ЧИ ХҮНИЙ ҮЙЛ ҮЗСЭН БОЛОХООР БУРХАН ЧАМАЙГ ҮЙЛИЙН ҮРИЙГ ЧИНЬ ҮҮРҮҮЛЭХ БОЛНО ЗА

1  |  0
зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА ХЭНИЙ ДҮҮ БАЙХ НЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ЭНЭ НӨХРИЙГ ХУРДАН ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГААЧ ЭЭ ХУУРАМЧ ҮНЭТ ЦААС ГАРГАСАН ГЭЖ БАЙГАА БАЯРСАЙХАН ЧИ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ БОЛНОО ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛААГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ

1  |  0
Сайханбилэг(182.160.29.206) 2025 оны 03 сарын 13

Оросод сурч байхдаа хулгай хийгээд хөөгдсөн этгээд гэсэн. Энд Монголд том хуульч гэгдэж Хууль зүйн яам хавиар гүйж байгаад энэ ажилд Лүндээ ахынхаа нөөлгөөр очсон нь амьтан ш дээ.

1  |  0
Top