"Хоп хоп" холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэргээр шалгагдаж байгаа. Түүнийг шүүх хуралдаа цагаа ирээгүй учраас баривчилж ШШГЕГ-ийн 461 дүгээр хорих ангид хорьсон гэх мэдээлэл түгээд буй. Баавар ийн хоригдож байхдаа камерынхаа хүнтэй маргалдан, гар зөрүүлж ч магадгүй болсон учраас өөр камерт шилжүүлэгджээ. Гэтэл тун удалгүй түүний хоригдож байсан камерт гал гарсан төдийгүй Баавар III зэргийн түлэгдэлтэй гэсэн оноштойгоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Түүний хоригдож байсан камерт ямар учраас гал гарсныг тогтоохоор холбогдох албаныхан шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Баавар өөрийгөө шатаахыг завдсан бололтой. Тэрбээр өөрийнхөө хувцасыг шатааж гал гаргасан гэх бөгөөд хорих руу асаагуур оруулахыг хориглодог аж. Харин Баавар ямар аргаар асаагуур оруулж гал гаргасан нь тодорхой бус байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )
***** novsh ***i ni yiliin uree edelj baa ni ene yum
enhbayriin araas hiisen hergee hvleej chadahgvi erhelsen nusgainuud nemegdej bgaan bna daa