В.Гантулга “Гранд”-аас болж найз охиноо хүртэл орхижээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Нэг хэсэг “Амьдрал” хэмээх ухаарал хайрласан уянгын дуугаараа охид залуусыг байлдан дагуулсан “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга урын сандаа нэлээд олон дуутай болсон. “Жигүүр гранд” группын эзэн Б.Баттөрийн ивээлд багтсан хөдөөгийн эгэл залуу хамтлаг байгуулан, олны танил болсноор цөөнгүй хүмүүсийн атаа жөтөөг хүргэсэн нь нууц биш. Байр, машин бэлгэнд авч тансаг амьдралд умбасан гэх мэт элдэв ярианд өртсөн ч бодит байдал дээр ийм зүйл огт байгаагүй гэдгийг дуучин залуу баталлаа.

“Би тэгж олон өрөө байранд амьдарч, машины жолоо мушгиж үзээгүй. Хамтлагийнхантайгаа түрээсийн байранд толгой хоргодож, тэр хүний утсан хүүхэлдэй шиг амьдарч байсан. Харин хамтлагийн хөгжимчдийг байнга сольж, миний эрх чөлөөг боогдуулж байсан учраас би энэ бүхнийг орхихоор шийдсэн” гэж зоримог дуугарсан тэрбээр захирлынхаа тушаалаар хайртай бүсгүйгээ хүртэл орхиж байснаа нуусангүй. Харин одоо дуучин залуу гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлэсэн бөгөөд амьдралаа хэнээс ч гуйхааргүй аваад явах хэмжээнд хүрсэн гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худла(119.40.99.237) 2025 оны 03 сарын 13

баттөрийн дор ажилдаг тэнэг байхгүй юу

1  |  0
kisga(122.201.18.25) 2025 оны 03 сарын 13

yg vnendee 2hvnii hoorondoh zvil bu***d ymar hamaa bainaa. ajilgvi hvvhen **aaraa toglono gegcheer. dor doriinhoo ajliig hiibel mash zvgeer bna.

1  |  0
Harams**(122.201.18.22) 2025 оны 03 сарын 13

Z**uu mini chamaig ter Zahir** chin honinii ha****naas chin s**gaj avchiraagvi Bol chi odiid iim dainii baih uu? Ishig everee urgahaar ehiigee Yana gedeg bile dee

1  |  0
Top