Өнөөдөр “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” юм. Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн Автомашингүй өдөр нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байна. Өчигдөр “Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр” болж, иргэд “10,000 алхам” мини аялал хийсэн бол өнөөдөр “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” бөгөөд Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Ганц өдөр хотын төвд хагас өдөр машин явахгүй болохоор хот цэвэр агаартай болно гэж худлаа рекламдахаа болиоч