Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улс, аймгийн чанартай музейн болон орон нутгийг судлах танхимын улсын тооллогоор аймаг, сумдын музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтанд шалгалт хийжээ. Шалгалтаар сумдын Орон нутгийг судлах танхимуудын үзмэр эд өлгийн зүйлсийг тоолоход Халхгол, Булган, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд ховор, чухал нийт 28 ширхэг үзмэр эд өлгийн зүйлсийг "хумсалсан" байжээ.
Дээрх үзмэр, эд өлгийн зүйлс нь хариуцан ажиллаж байсан албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдлын улмаас ор сураггүй алга болсон Монгол Улсад хоёрхон ширхэг байгаа ардын жүжигчин, алдарт хуурч Жамъянгийн хэрэглэж байсан ширэн цартай морин хуур, ясан савхтай мөнгөн тоноглолтой маш хуучны хийцтэй хэт хутга, оюу, номин шигтгээтэй мөнгөн бүслүүртэй, ширэн цартай бүрэн бүтэн дамар, оюу шигтгээтэй, мөнгөн толь /бөө мөргөлийн хэрэглэл\, зэрэг ховор нандин зүйлс гэх мэт үзмэр эд өлгийн зүйлсийн жагсаалтыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )