Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Нэг хэсэг нөхдүүд мөнгө угаах төлөвлөгөө боловсруулан “овоо босгох”-оор зэхэж байх үед аз болж АНУ-ын Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг террористуудын халдлагад өртсөн нь МИАТ-ын мөнгө угаасан хэрэг хэмээн нэрлэгдээд буй хэргийн эздэд ёстой л хүүхдүүдийн ярьдгаар “Азны коля” болсон. АНУ төдийгүй хүн төрөлхтөнийг түгшээж гурван мянган хүний амь насыг авч одсон эмгэнэлт үйл явдал, тэр олон хүний цус нулимсыг манайхан өлгөн авч гэмт хэрэгт ашиглаж МИАТ-ын зорчигчдын халаасыг тэмтэрнэ гэж хэн санах билээ. Гэхдээ л тухайн үеийн МИАТ-ын удирдлагууд болон тэдний хамсаатан нар Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг сүйрсний дараа өр нимгэн монголчуудынхаа сэтгэл зүйгээр тоглож МИАТ-т “Дайны эрсдлийн даатгал” гэгчийг бий болгон зорчигчдынхоо хэтэвч рүү өнгийж чадсан юмдаг. Яахав дээ, гэнэн хонгор, хээгүй гүдэсхэн монголчууд итгэмтгий гэж жигтэйхэн учраас үнэхээр гэмт халдлага, гэнэтийн ослоос эмээж мөнөөхөн 5 ам.долларын даатгалыг үг дуугүй төлж эхэлжээ. Айхгүй ч аягүй гэгчээр “Дайны эрсдлийн даатгал” гэх сүржин нэрнээс нь ч эмээгээ биз. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэгчээр МИАТ-ын онгоц “Дайнд эрсдэх” нь өвөөгийн хэлдэгээр ёстой “Хол ооо хэвтэнэ”. Баахан даатгал төлж төлчихөөд тэрнийхээ “үр шим”-ийг хүртэнэ гэвэл энэ яваа насандаа үзэхгүй үлгэр биз.
Иймэрхүү аргаар илүү их ашиг олж эхэлсэн МИАТ хөл дээрээ босож тэнхрэх нь бүү хэл бүр элгээрээ хэвтэж, элс үмхэх болсон нь мөнөөхөн алдарт мөнгө угаагчидтай холбоотой. Хамаг байдагаа алдсан МИАТ компани MIAT буюу Mongolian Airlines нэрээ хүртэл луйвардуулж өдгөө сүүлчийн амь тариа болоод буй зорчигчдоо ч амгалан тайван тээвэрлэхээ больж тамирдаж эхэллээ.
Уржигдархан тус компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг Москвад саатсан нь онгоцны дугуй хагарсантай холбоотой. ОМ136 нислэг үйлдэж байсан онгоцны нэг дугуй нь хагарсан учраас дугуйг нөхөх, солих засварын баг Улаанбаатараас “Аэрофлот”-ын онгоцон солих дугуй болон сэлбэг хэрэгсэлээ аваад Москва руу ниссэн гэнэ. Москвад очмогц дугуйгаа солиод, гурван цаг орчмын дараа Москвагаас гарах төлөвлөгөөтэй гэж тооцсон бололтой. Москвагаас Улаанбаатар хүртэл 6 цаг нисдэг. Хоёр талдаа бүхэл бүтэн 12 цагийг зарцуулна.
Харин энэ хугацаанд тус компанийн ОМ136 нислэг үйлдэж байсан онгоцны зорчигчид онгоцны шалан дээр хэвтэж “амарчээ”. Энэ хугацаанд МИАТ-ын төлөөлөгч нэг удаа хоолны талон өгөөд бүтэн 48 цагийн турш сураггүй байсаар асуудлыг цэглэжээ.
Бүхэл бүтэн улс үндэстний хамгийн том компани хот хооронд дугуй тээвэрлэж цаг алдана гэдэг арай л биш ээ. Ямар орон нутагт нислэг үйлдсэн онгоцны дугуй хагарч аймгийн төв дээр нам гацсан биш. Бүхэл бүтэн гүрний нийслэлээс солих дугуй олдоогүй баймааргүй юм. Худалдаж авах тэнхээ нь хүрэхгүй юмаа гэхэд манайхан шиг зээлдэх, түрээслэхдээ гаргууд болсон “мэргэжилтнүүд” түр хэрэглэх дугуй олчих нүүр байгаагүй юм байх даа. Бидний төлсөн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө нэг биш нэжгээд дугуй авахад хангалттай. Бүр арга ядлаа гэхэд 48 цагийн турш онгоцны шалан дээр хөрвөөсөн зорчигчдыг гурван удаа хооллож нуруу тэнэгэр амрах байранд хонуулахад хүрэлцээтэй шүү дээ. Хэрэв “Дайны эрсдлийн даатгал” нэрээр овоо босгож баахан шаазгай хооллосон хэр нь одоо элгээрээ хэвтсэн гэдэг шалтгаанаар хагарсан дугуйны асуудал, аюулгүй тээвэр, хонуулах газар, хоолны талоноо шийдэж чадахгүй байгаа бол бүгдээрээ МИАТ-аас “Дайны эрсдэлийн даатгал”-ын мөнгөө нэхцгээе.
Н.Алтан

Сэтгэгдэл ( 10 )
zaasssssss yun sutrei yum neg **daa l biz oros mongol 2 hund surt** gargadgaaraa adilhan sh dee
онгоцонд запас дугуй авч явдаггүй юмуу.
МИАТ ХХК НЫГ О.МАГНАЙ ДАРГАД ХЭЛЖ ШАЛГУУЛНА ШҮҮ ТАНАЙ МИАТ ХХК БАЙНГА НИСЛЭГ ЧИНЬ ЦУЦЛАГДАГ ШҮҮ
ugaasaa ulsiin companiig uneguiduulj dampuuruulan hedhen hunii h**aas ruu huviin company bolgoj oruuldag ni olon ulsiin gemt heteg.Hurdan ***lgaj horij Mongolian airlines.iig ni huraaj MIAT aa avraachee.Heterhii tsag **daj baina.
uneheer arai denduu baina eej mini nastai hun yaj yawaa bol sanaa zowj uhlee
ээ хөөрхий хэлэх ч үг ****га.Энэ мөнгө угаадаг хув****знуудыг яана даа.
Ter mungiig chine MAN iin luivarchid huvaaj idchiheed baigaag medehgui baina uu ene m** setguulch
ЭНЭ БОЛ МОНГОЛ ҮЙЛЧИЛГЭЭ МӨН БАЙНА. АЛЬ Ч ҮЕИЙН МИАТИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД БОЛЖ Л ӨГВӨЛ МӨНГӨН ЗАРЦУУЛАХГҮЙ САНААТАЙ. ГЭХДЭЭ ТЭР ҮЕД ЯВЖ БАЙСАН ЗОРЧИГЧИД ӨӨРСДӨӨ ТЭМЦЭЭГҮЙ БОЛ ТЭГЭЭД ХЭЭГҮЙ НЭРТЭЙ ТЭНЭГ ЦАРАЙЛААД Л ШАЛАН ДЭЭРЭЭ Л БАЙСАН НЬ ЗӨВ.
Иймрхүү үед цаанаа мөнгө нь бол үргэлж байдаг Бүүр хүрээд илүү гарах мөнгө нь байж л байгаа Ганцхан иргэдийг гэсэн сэтгэл л монголчуудад байдаггүй Бусад үндэстнүүдэд бол иргэдээ гэсэн сэтгэл хамгийн түрүүнд нь байдаг Байгаа мөнгийг яагаад иргэдэд зардаггүй вэ гэдэг л учиртай Дарга нар нь хувааж идэх гээд Дарга нартаа мөнгө идэхэд нь улаан туслах гээд доод ажилтнууд нь иргэдээс нүүрээ буруулсан ийм л үйлчилгээг монгол үйлчилгээ гэдэг юм даа
Иймрхүү үед цаанаа мөнгө нь бо үргэлж байдаг Бүүр хүрээд илүү гарах мөнөг нь байж л байгаа Ганцхан иргэдийг гэсэн сэтгэл л монголчуудад байдаггүй Бусад үндэстнүүдэд бол иргэдээ гэсэн сэтэгл хамгийн түрүүнд нь байдаг Байгаа мөнгийг яагаад иргэдэд зардаггүй вэ гэдэг л учиртай Дарга нар нь хувааж идэх гээд Дарга нартаа мөнгө идэхэд нь улаан туслах гээд доод ажилтнууд нь иргэдээс нүүрээ буруулсан ийм л үйлчилгээг монгол үйлчилгээ гэдэг юм даа