Төлөвлөөд, амжилтанд хүр

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ноос санаачилан хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууддаа хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг зохион байгуулж байгаа мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан

 Тэгвэл энэхүү лекцийн сүүлчийнх маргааш оюутан залуучууд та бүхэнд хүрэх юм байна. Энэхүү лекцээр дамжуулан МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хуульч С.Эрдэнэболд амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцаж, оюутан залуучуудын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор  “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа олгож байгаа аж.

 3 дугаар сарын 13-нд “Хуулийн сургууль Монгол, АНУ-д” сэдвээр эхэлж, 03-р сарын 20-нд “Хуульчийн илтгэх чадвар” сэдвээр үргэлжилсэн энэхүү цуврал лекц маргааш буюу 03-р сарын 27-нд “Амжилт, төлөвлөвт” сэдвийн дор болж дуусах юм байна.

 Энэхүү лекц нь МУИС-ийн Эрдмийн танхимд 17 цагаас зохион байгуулагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top