Дуучин Л.Солонго: Нэг их гоё дурламаар ч юм шиг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Зөвхөн нийтийн дуу гэлтгүй ардын болон поп дуугаар хүчээ сорьж яваа залуу дуучин Л.Солонго өнгөрсөн оны сүүлээр Болгар улсыг зорьсон билээ. Тус улсын Софи хотноо хөгжмийн академид суралцахаар одсон дуучин бүсгүй хамгийн сүүлд “Сэрээч, сэтгээч залуу минь” гэсэн өвөрмөц нэртэй дуугаа олны хүртээл болгосон. Мөн анхны бие даасан “Хүслийн бороо” хэмээх цомгоо хэвлэлтэд явуулсан гэнэ. Ингээд түүнтэй онлайнаар хөөрөлдсөнөө уншигч танд сонирхуулья.  

-Өдрийн мэнд. Хичээл сурлага өндөр биз дээ?

-Баярлалаа, танд ч бас мэнд хүргэе. Хичээл номондоо шамдаад л явна. Одоо хичээл маань түр завсарлаж байна даа.  

-Болгарт хэр удаан сурах вэ. Уран бүтээлээ хийх зав гарч байна уу?

-Гурван жил сурна. Энд мастерт сурахаар ирсэн. Одоохондоо хэлээ сураад завгүй явна. Хичээл маш ихтэй байгаа болохоор уран бүтээл хийх зав гарахгүй л байна.

-Хамгийн сүүлд “Сэрээч, сэтгээч залуу минь” дуугаа олонд хүргэсэн. Анхны цомог тань бэлэн болж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Наашаа ирэхээсээ өмнө “Хүслийн бороо” нэртэй анхны цомгоо хэвлэлтэнд явуулчихсан шүү дээ. Харамсалтай нь, цомгоо хэвлэлтээс ирэхэд би Монголд очиж амжихгүй болохоор албан ёсоор нээлт хийж чадахгүй байх. Шууд л худалдаанд гаргах нь дээ.

-Анх гарч ирэхэд тань нийтийн дуучдын нэг гэж хүлээж авсан хүмүүст нэлээд поп өнгө аясыг харуулах болсон. Та ер нь ямар чиглэлээр уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн бол..?

-Би аль ч чиглэлээр дуулна аа. Яг ийм, тийм гэсэн стильд баригдахгүй. Магадгүй гурван жилийн дараа дэлхийн дуучин болчих ч юм билүү, бүү мэд.(инээв) Дуурийн чиглэлээр сурч байгаа болохоор том, том гоё дүрүүдийг бүтээхийг хүсч байна.

-Цомогт багтсан дуунууд ямар стилийнх вэ?

-Нийтийн сайхан Монгол дуунууд байгаа. Мөн мэргэжлийн дуучны хоолойн цар хүрээг харуулсан дуу ч бий. Поп дуунууд ч бас байгаа гээд бод доо.


уурийн томоохон бүтээлүүдээс яг ямар дүрд дуулахыг мөрөөдөж байна?

-“Чио Чио Сан”, “Турандот” дууриуд. Ялангуяа надад лав “Турандот” дуурь агуу санагддаг. Сонирхуулж хэлэхэд, энд гуравдугаар сарын 28-нд “Турандот” дуурь тоглогдох гэж байгаа юм билээ. Энэ дуурийн гол дүрд манай монголын Баясгал гэдэг маш чадварлаг дуучин эгч тоглоно. Би энд ирээд Баясаа эгч дээрээ шавь орсон шүү дээ. Бид хоёр адилхан сапрон хоолойтой.   

урах хугацаандаа эх орондоо ирэн очин байх уу, аль эсвэл..?  

-Очно оо. Нутаг ус, гэр орноо их санаж байна. Нээрээ манай сургуульд надаас өөр Монгол оюутан байхгүй. Бүр ямар нэгэн Ази оюутан ч байхгүй гээд бод доо. Ангид маань найман гадаад оюутан бий. Бүгд өөр, өөр газраас ирсэн. Өөр хоорондоо ойлголцох гээд л Орос, Болгар, Англи хэл холиод л ярьж өгнө шүү дээ.(инээв)

-Болгарт тэгээд хаана амьдарч байна даа?

-Элчин сайдын яаманд амьдарч байгаа. Хэл соёлыг нь хурдан сурах гээд л хичээж сууна. Хэл сурах авьяас гайгүй л юм шиг байна. Одооноос бусад хүний яриаг хагас дутуу ойлгож эхэлсэн шүү.

нд хавар болоод их сайхан байна. Харин та ямар улиралд дуртай вэ?

-Би хавар, зуны улиралд дуртай. Энд бороо их орж байгаа ч бас л сайхан санагдаж байна аа. Бороо орох үед Монголоо их боддог.

-Цомгоо хүртэл “Хүслийн бороо гэж нэрлэснээс нь үзвэл, бороонд их дуртай юм шиг ээ?

-Хааяа алхаж байхдаа “Манай Монгол үнэхээр жаргалын орон юм даа” гэж боддог. Бороо ямар гоё гээч. Бороонд норохоор шинэ эрч хүч, энерги аваад бүр шинэ хүн болчих шиг л санагддаг. Нэг их гоё дурламаар ч юм шиг...

г иймэрхүү гэгэлгэн бодолд автах үед хэдэн мөрт сэтгэлд буудаг даа. Танд ч бас тэгдэг үү?

-Тийм ээ, яг тэгдэг шүү. Бороо ямар гоё гээч.

-Тухайн үед нь тэмдэглэж авсан мөрт байгаа юу?

-Бороо, бороо орооч дээ. Бодол санааг минь гийгүүлээч дээ гээд л явж өгнө.(инээв) Тулгамдаад ч тэр үү, үргэлжлэл нь санаанд орж ирдэггүй ээ.

-Манайхан хаврыг дурлалын улирал гэж ярих дуртай. Үүнтэй санал нийлэх үү?

-Яг үнэн. Сэтгэл гэгэлзээд, догдолж хөөрөөд ч байгаа юм шиг цаанаа л нэг тайван бус байдаг шүү дээ. Бараг өдөр болгон дурламаар... Харсан болгондоо дурлачих гээд хэцүү шүү.(инээв)


-"Дурласан" үедээ Солонго маань ямар мэдрэмжийг тээж, яаж өөрийгөө цэнэглэдэг бол..?

-Нисмээр санагдаад л... Аз жаргалтай, амьдралд улам хайртай болж, ахиад зөндөө их эрч хүчийг авдаг даа. Бас нэг их гоё хайрын сэдэвтэй шинэ дуу дуулмаар санагддаг. Уран бүтээл хийх эрч хүчийг эндээс л авна.

-Мартын найман буюу эмэгтэйчүүдийн баярыг яаж тэмдэглэв?  

-Энд манай Монгол шиг гоё тэмдэглэдэггүй юм билээ. Баярын өдрөөр хэдэн Монгол оюутан бүсгүйчүүд цуглаад хоол идсэн дээ. Харин эндхийн дарс нь үнэхээр амттай шүү. Ёстой л дарсны орон байна лээ.

рчүүд нь бүсгүйчүүдээ ямар үед баярлуулдаг юм бэ, тэгээд?

-Ер нь энд 3-4 сар хүртэл “Хайрын сар” гээд томоохон баяр тэмдэглэдэг юм байна лээ. Энэ баяр нь одоо болтол үргэлжилж байгаа. Охид залуус нь бие биедээ улаан, цагаан өнгөтэй нэхмэл бугуйвч бэлэглээд л... Би маш олон бугуйвчтай болсон.(инээв)

-Болгарт ч бас таны фэнүүд байгаа байх нь ээ?

-Эндхийн залуучууд ямар гоё соёлтой гээч. Эмэгтэй хүнийг хүндлэх ёс нь дээд зэрэг, үнэхээр мундаг.

-Хосуудын болзоо тэгвэл үнэхээр сонирхолтой болдог байх даа?

-Энд бол дуртай газраа болздог юм билээ. Хосууд энд тэнд үнсэлцээд зогсч байгааг нь харах ямар гоё гээч. Их чөлөөтэй, нээлттэй улс шиг санагддаг.

-Болзоонд урьсан залуус олон байна уу, таныг?

-Байхгүй ээ. Сайн танилцаж амжаагүй байгаа болохоор тэр байх. Тэгээд ч хайртай залуу минь Монголд бий. Түүнийгээ их санаж байна шүү.

-Хайрттайгаа онлайнаар харилцаж байгаа юу?

-Тийм ээ, хичээлээ тараад л ярина. Монголоос зургаан цагийн зөрүүтэй болохоор бас их хүндрэлтэй.

Р.Мөнгөн


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
******(122.201.18.39) 2025 оны 03 сарын 13

tiim bn ****an durl** ene ter yum yarichaad naiz z**uu tend bgaa ch geh shig haha saihan gar bn shuu Bolgaraas neg hariin huuhed teegeed mongoldoo irehiig husen yorooy iim yum yarij bga hun uaj duuriin duuchin bolohvee dee chaavaas hooson tolgoi bn da Bolgar Baruunharaa bish shuu hahahha

1  |  0
zochin(202.55.183.245) 2025 оны 03 сарын 13

ene hen be ****l tanihgui nuurnii aris baina

1  |  0
gfd(202.170.65.137) 2025 оны 03 сарын 13

Amjilt Solongooo

1  |  0
Top