Үхлийн өмнөх гялбаа гэдэг шиг л...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

“Маск” продакшны адтай залуус хаа явсан газартаа хөгөө чирдэг паян ихтэй улс. АНУ-д аялан тоглолт хийж явахдаа чамгүй олон “дурсамж” тээсэн жүжигчид өдгөө энэ тухайгаа төдийлөн ярьдаггүй юм билээ. Харин мань М.Баярмагнай л айдас дагуулсан сонирхолтой явдлаа огт нуугаагүй аж. АНУ-ын нэгэн хотод аялж байхдаа манайхан алдартай паркаар нь завиар явж зугаалахаар болж. Намуухан орчинд шувууд жиргээд л, усны чимээ сонсогдох сэтгэл хөдлөм агшинд жүжигчид маань “Хөөх, ямар гоё юм бэ. Ёстой л үлгэрийн юм шиг” гэж хэлж дуусаагүй байтал завь нь гэнэт дээшээ хөөрчихсөн гэх.

Бараг арван хэдэн давхар байшинтай тэнцэхүйц өндөрт хүрмэгцээ гэнэт доошоо шидэгдэх үест хамтлагийн хамгийн тайван зантай гэгддэг жүжигчин М.Баярмагнай хүртэл имижээ алдаж үс нь нэлээд сэгсийж, хэлээ гаргачихсан “Үгүй ер өө, үхлийн өмнөх гялбаа гэдэг шиг их аймаар байлаа” гээд сууж байсан гэдэг. Үүний дараа нэг нэгнийхээ эвгүй царайлсан зургийг үзээд бүр ч хөгийн юм болсон төдийгүй хэрэндээ л “паппараци” болж баахан тоглоцгоосон юм байх. Бараг амьдралдаа ч байхгүйгээр айж хашгирсан тэрхүү хөгжилтэй агшнууд нь энэ явдлын дараа гэрэл зурагт буучихсан байсан нь тэр.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top