“Miss Mongolia-2006” тэмцээний тэргүүн мисс Э.Сэлэнгэ дэлхийд нэр хүндтэй “Miss World-2006” тэмцээнд эх орноо төлөөлж явсан бүсгүй. Азийн хатан хаан Г.Оюунгэрэлийг уйлуулан “Титэм гардсан даруйдаа шүүгч нарын машинд суугаад явсан” гэж хэлэхэд хүргэж байсан тэрбээр мисс болоод тэгтлээ мандсан удаагүй. Загварын тайзан дээр гунхахаа больсон Э.Сэлэнгэ нэг хэсэг гадаадад амьдарч, чинээлэг эрхмийн хүүтэй дотноссон гэх мэдээлэл тархаж байлаа.


Гэвч бүтэлгүй дурлалаас үүдсэн сэтгэлийн шаналан нь түүнийг нүцгэн биеэ “худалдах” хэмжээнд хүртэл нь зовоогоогүй л байлтай. Гадаадын нэгэн сайтад өндөр үнээр нүцгэн зургаа авахуулсан эрхэм мисстэн маань эх орондоо ирсэн даруйдаа дахин нүцгэлээд авсан. Амьдрахын тулд хөлс хүчээ зарцуулан байж хөдөлмөрлөх нь түүнд хэцүү санагдсан уу, яасан. Боломжийн мөнгө амласан хэний ч өмнө нүцгэлэхэд бэлэн яваа Э.Сэлэнгэд миссийн титэм үнэгүйдсэн бололтой. Мэдээж, хялбар аргаар олж авсан учраас тэгтлээ их үнэтэйд тооцогдохгүй байх л даа.
Хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байгаад баяжих гэсэн мисс Э.Сэлэнгэ “30 мянган ам.доллар өгвөл нүцгэлнэ” хэмээн зарлаж эхэллээ. Тэгтлээ их галбир сайтайд тооцогдохооргүй түүний нүцгэн бие ийм үнэд хүрдэг болжээ. Ёстой л нүцгэн мисс, хямдхан титэм гэдэг энэ байх даа.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 8 )
Хүн өөрийгөө юугаар ч үнэлж болохгүй хүн бол амьдралын 1 хэсэг тийм учраас биеэ үнлэхээ больцгоо
Өнгөрсөн жилийн Оросын мисс бүсгүйн баранд нэг ахимаг насны эртэй өвөр дээр нь сууж авхуулсан зураг шуугиан тариад миссийн титмийг нь хураах тухай яригдаж байна лээ.Манайд тийм шаардлага байдаг болов уу?
saihan bietei ch yum shig banz bj icheechee 30 myanga btugai 3000 togrogoor zurgiig chini avahgui medev uu.
bugd yashkaa nar
tas ****gui huuhen
ichij uhmeer yum. iim muusain hyamdhan unegui yan.xanchuudaas bolj ohid emegteichuudiin ner hund gutaj bg****d!! vx
matraskob
sain busgui baina.