Ойрадын Галдан Бошгот хааны эмээл

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Ойрадын Галдан Бошгот хааны эмээлийг ХYIII зууны үед Засагт хан Цэрэнбалдир хэрэглэж байсан аж. Уг эмээлийг 1956 он хүртэл хадгалж байсан 2 хөгшин Говь-Алтай аймгийн музейд өгөхдөө "Ойрадын Галдан Бошгот хаан хэрэглэж байсан ба үе дамжин хэрэглэгдэж ирсэн эмээл" хэмээн тайлбарлан өгсөн байна. Эмээлийг ган төмрөөр цоолборлон, луу болон эвэр, хамар угалз хээг алтаар шаран сийлбэрлэн чимэглэжээ. Дэвсэгийг нь илгээр хийж, түүн дээрээ угалзан хээгээр дугуйлж оёсон ба хажуу хэсэгт далай тэнгисийн ус болон загасны дүрс зургийг гараар оёж хатгажээ. Мөн бүүрэгний ган сийлбэр хээний ар талд нь цэнхэр өнгийн даавуун дэвсгэртэй ба хойд, урд бүүрэг нь мөнгөн хяртай бусад эмжээр нь мөн мөнгөөр хийгдсэн байна. Эмээлийн урд бүүрэг нь монгол гутлын хоншоор мэт ээтгэр, арын бүүрэг нь оймсны хараа мэт уужуу тавлуу хийцтэй энэ байдлаас нь харахад ямар нэгэн манж загвар ороогүй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huii(182.160.16.82) 2025 оны 03 сарын 13

emeelee **dchihjihgui l bol

1  |  0
Top