“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота хоёрыг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл олны танил болоод удаагүй байхдаа нөхөрт гарч, хүүхэд өсгөх ажилд шамдсан дуучин Ж.Акбота уран бүтээлээ орхихгүй гэдгээ дуулгасан. Турк, Казакийн цустай эрлийз бүсгүйн хувьд түүнийг тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог.
Ямартаа л, баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээсээрээ имиж хийсэн гэхэв. Шивээсээ ил харагдахуйц хувцаслаж, хагас нүцгэн шахам явдаг дуучин бүсгүй үүгээрээ ихэд бахархдаг гэдгээ ч нуудаггүй юм билээ. Харин энэ бүхэнд нь ундууцсан нөхөртөө бяцхан гомддог ч гэлээ, намба суухыг хүсэхгүй байгаа Ж.Акбота хэсэг хугацаанд ганцаараа амьдрахыг илүүд үзсэн гэнэ лээ. Тиймдээ ч рок попын ертөнцөөс төрсөн эл хосыг салж сарнисан тухай мэдээлэл өвсөнд тавьсан гал шиг л хурдан тархжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
Таван тивийн з****уусыг дуусгасан даа гэж
ugui shuu. harin ch amidaar duuldag. c